Өмнөд Солонгосын "А" зэрэглэлийн жүжигчдийн нэг Пак Мин Ён "Marry My Husband" кинонд хорт хавдартай бүсгүйн дүрийг бүтээжээ. Тэрээр уг кинонд дүр бүтээхийн тулд их хэмжээний жин хассан нь шүтэн бишрэгчдийг нь алмайруулжээ.
Webtoon дээр үндэслэсэн уг кино нь аз жаргалгүй гэрлэлтээсээ болж хэцүү байдалд амьдарч буй бүсгүйн тухай өгүүлэх бөгөөд түүнд өнгөрсөн 10 жилийн амьдралаа өөрчлөх боломж олдох болно.
Жүжигчин бүсгүй уг киноны тизер зургуудаа цацжээ. Уг зураг дээр ердийнхөөсөө илүү цайвар арьстай, туранхай харагдах Пак Мин Ён уг дүрйиг бүтээхийн тулд 38кг болтлоо турсан байна.
Уг кино ирэх нэгдүгээр сарын 1-ний өдөр нээлтээ хийх бөгөөд үзэгчдийн зүгээс хүлээлт өндөртэй байна.
Сэтгэгдэл ( 1 )
Unheer goy kino bnlee daraa daraagiin angiudiin hurdn uzmeer bn