Хятадын шүүх Крис Вугийн ялыг хэвээр үлдээлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 24

 

Хятадад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр хоригдож буй EXO хамтлагийн гишүүн Крис Вугийн ялыг тус улсын шүүх хэвээр үлдээжээ. 

Тус улсын Төв телевизээр энэ сарын 24-нд мэдээлснээр Бээжин хотын давж заалдах шатны шүүх түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож, 13 жилийн ялыг нь хэвээр үлдээжээ. Хятад улсад хоёр шатны шүүх хуралдааны тогтолцоотой тул энэхүү шүүх хурал түүнд холбогдох хэргийн эцсийн шүүх хурал юм. 

Шүүхээс "Крис Ву буюу У Ифаны хохирогчдын олонх нь согтуугаар бэлгийн харьцаанд орсон бөгөөд бусдыг биеэ хянах чадваргүйг далимдуулан бэлгийн харилцаанд орсон нь хүчингийн хэрэг мөн. Тэрээр садар самуун хэрэг үйлдэхийн тулд хүмүүсийг нэг дор цуглуулсан тул гол буруутан болж буй" хэмээх тайлбар өгчээ. 

Крисийг 2020 оны арванхоёрдугаар сард гэртээ согтуу эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан, мөн үүнтэй ижил аргаар гурван өөр эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгасан билээ. Түүнийг Хятадад 13 жилийн хорих ялаа эдэлж дуусмагц Канад руу явуулах шийдвэр гарсан бөгөөд Канадад очмогц нь химийн аргаар хөнгөлж магадгүй хэмээн шинжээчид үзэж байна. 

Насанд хүрээгүй хүүхдүүд хүчирхийлсэн хэрэгт холбогдсон тэрээр Канад улсын иргэншилтэй нэгэн. Канад улсад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгтнүүдийг химийн аргаар хөнгөлдөг бөгөөд Крис Ву ч мөн энэхүү жишгийн дагуу хөнгөлүүлж магадгүй хэмээн Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан билээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үочин(103.212.119.154) 2023 оны 11 сарын 27

Азгүй залуу юмаа, хамтлагтаа л байж байхгүй дээ

1  |  0
Top