"Squid Game" шоуны оролцогчид зохион байгуулагчдаа ШҮҮХЭД ӨГЧЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 24

 

Netflix-ийн "Squid Game" киноноос сэдэвлэн бүтээсэн "Squid Game: The Challenge" шоуны оролцогчид зураг авалтын үеэр бэртэж гэмтсэн хэмээн продакшны компанийг шүүхэд өгчээ. 

Тhe Hollywood Reporter болон Deadline зэрэг АНУ-ын энтертайнмент мэдээллийн хэрэгслүүдээр энэ тухай мэдээлсэн бөгөөд Британийн Express Solicitors хуулийн фирм тус шоуны хоёр оролцогчийн өмнөөс шоуны продюсер Студио Ламбертээс нөхөн төлбөр нэхэмжилсэн байна. 

Уг хуулийн фирмийн гүйцэтгэх захирал Даниел Слэйд "Тэд шоуны талбайд оролцогчдын эрүүл мэнд, аюулгүй байдлын стандартыг хангаагүйн улмаас оролцогчид гипотерми, мэдрэлийн гэмтэл зэрэг бэртлүүд авсан. Тэд шоу нэрийдлээр аюулгүй байдлын хязгаарыг давсан" гэжээ. 

Эхний ээлжинд энэхүү нэхэмжлэлийн шүүхэд мэдүүлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт нотлох баримт цуглуулах гэнэ. Мөн бусад хохирол амссан оролцогчидтой холбоотой байгаа тухайгаа хуулийн фирмээс мэдэгджээ. 

Уг шоуны Гүйцэтгэх продюсер Стивен Ламберт саяхан "The Hollywood Reporter" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Бид энэхүү тэмцээнийг түүхэн дэх хамгийн том шагналын сантай шоу болгосон бөгөөд 4.56 сая доллар (ойролцоогоор 5,928 тэрбум вон) хожих нь амаргүй байх болно. Энэ бол амар ажил биш" гэжээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүн(202.9.46.176) 2023 оны 11 сарын 27

Haaltan dotorh тайлбараа төгрөгрүү хөрвүүлж тайлбарлахгүй яагаад воноор тайлбарладаг билээ. Бид со ын нэг хэсэг билүү

0  |  1
Top