Дуучин Ү Хён хорт хавдраар өвчилжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 28

 

Өмнөд Солонгосын INFINITE хамтлагийн гишүүн Ү Хён ховор төрлийн хорт хавдраар өвчилсөн тухайгаа саяхан өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Ганцаарчилсан уран бүтээл гаргах болсон тэрээр хоол боловсруулах замын хавдраар өвчилжээ. 1 сая хүн тутмын 10 нь л уг өвчнөөр өвчилдөг бөгөөд түүний хувьд яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай болжээ. 

Энэ тухайгаа тэрээр "Миний хувьд яаралтай хагалгаа хийх талаар тодорхой хариу тов гаргах боломжгүй байсан тул хагалгаанд орохоосоо өмнө нэг, хоёрдугаар сард фенүүдийнхээ арга хэмжээ, тоглолтуудаа хурдан хугацаанд зохион байгуулсан. Хавдар миний бодсоноос илүү их талбайг хамарсан байсныг би хожим ойлгосон. Хагалгааны дараа би бараг гурван долоо хоногийн турш ус ч уугаагүй. Гэдсэн дээр маань 20 см орчим сорви үүсч, байнга цус сэлбүүлж байсан. Эмнэлэгт тааралдсан өндөр настай эмээ, өвөө нарын дэмжлэг надад маш их урам зориг өгсөн. Сувилагч нар ч гэсэн намайг халамжилж, эдгэрэхэд маань тусалж, цаашид уран бүтээл гаргах урам зориг өгсөн. 

Уг өвчнөөс үүдэн тэрээр карьераа алдах эрсдэлд оржээ. Хагалгаанд орохоосоо өмнөх үе шигээ уран бүтээлдээ анхаарлаа хандуулж чадахгүй байсан тэрээр энэ хугацаанд шинэ цомгийн ажлаа эхлүүлж, өөрийгөө өөр өнцгөөс таниулахаар хичээж эхэлсэн гэнэ. Түүний WHITREE хэмээх анхны бие даасан цомог өнөөдөр нээлтээ хийх ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(92.88.171.10) 2023 оны 11 сарын 29

Xort xavdar gedeg ene aimshigt uvchin xun turulxtuniig suiruulj baina daa

0  |  0
inaa(108.204.251.206) 2023 оны 12 сарын 01

Er em ni ch medegdehgui, huchteihen uleechihvel hiischihmeer amitan bn. Bodvol hagalgaand orood uy ch idej uuhgui bsaar bgaad turaald orson boltoi. Hurdan tenherch eruuljeesei dee zailuul.

1  |  5
Инспирит ❤️‍(202.126.88.171) 2023 оны 11 сарын 28

Инфинит хамтлагийн гишүүн асан ч гэх шиг одоо болтол хамтлагтаа байгаа хамтлаг тараагүй байгаа шүү

0  |  0
Top