Меган Фокс хэвлий дэх үрээ алдсан тухайгаа анх удаа ам нээв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 30

 

Жүжигчин Меган Фокс орон нутгийн цагаар лхагва гарагт WWD-д өгсөн ярилцлагадаа залуу байхдаа савны гадуурх жирэмслэлт болж байсан тухайгаа дурджээ. 

Энэ жил 37 нас хүрч байгаа тэрээр 10 долоо хоногтой жирэмсэн байхдаа мөн зулбасан бөгөөд энэ нь түүнд хүнд туссан тухайгаа ний нуугүй ярьжээ. Энэ удаад хэвлий дэх бяцхан үрээ тун ч нандигнан хайрлаж байсан тэрээр "Тэр их хайраар хайрлаж байсан үр минь зулбасан нь байдлыг үнэхээр эмгэнэлтэй болгож бидэнэд маш их уй гашуу, зовлон зүдгүүр авчирсан" гэжээ. 

Түүний сүйт залуу MGK өнгөрсөн жилийн Billboard Music Awards-т үзүүлбэр үзүүлэх үеэрээ "Twin Flame" дуугаа хорвоод мэндэлж амжилгүй өөд болсон хүүхдэдээ зориулан тоглосон байна. Ард нь зүрхний цохилтын чимээ явж MGK "Явж амар даа. Чамайг зүүдэндээ л харъя. Энэ бүх зүйлийг өөрчилье, одоо би чамайг чөлөөлөх ёстой" хэмээн дуулжээ. 

Жүжигчин Меган Фокс энэ сарын эхээр "Хөөрхөн хөвгүүд хортой" хэмээх шүлгийн номоо худалдаанд гаргасан. Энэ хүртэл тэд хэвлий дэх үрээ алдсан тухайгаа хаана ч дурдаагүй бөгөөд "Түүний орны хажууд хэт авиан шинжилгээ байна, 10 долоо хоног, 1 өдөр ... Хэрэв тэр байсан юм бол гэрээслэл үлдээх байсан болов уу. Гэвч би одоо баяртай гэж хэлэх ёстой. Би нүдээ аниад, чамайг цээжиндээ наан тэвэрч байгаагаар төсөөлж байна. Би ямар ч үнээр хамаагүй төлөх л болно, надад хэлээч, чиний сүнсний төлөө би юу золиослох ёстой вэ?..." хэмээх шүлгийн мөртүүд энэхүү үйл явдлыг гэрчилж буй аж. Түүний номын төгсгөлд хүүхдээ тэвэрч буй эмэгтэйг дүрсэлжээ. 

 

 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top