УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос "Нүүрсний сонсгол"-ыг өнөөдөр /2023.12.05/ хоёр дахь өдрөө зохион байгуулж байна. Нээлттэй сонсголыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахалж байгаа юм. Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд 168 хүнийг гэрчээр дууджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд суманд олгосон газар олголт хууль зөрчсөн эсэх асуудалд шинжээчийн дүгнэлтийг сонслоо. Дүгнэлтэд Ханбогд сумын удирдлагууд иргэн, аж ахуйн нэгжид хууль бус газар олгосон болох нь тогтоогджээ.
Тухайлбал, дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй 11 хуулийн этгээд 81.5 га газар эзэмшиж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай 31 хуулийн этгээдэд 457.3 га газарт хууль бусаар газар олгосон нь илэрчээ. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалттай хоёр хуулийн этгээдэд эрчим хүчний зориулалтаар 4100 га талбайд газар эзэмшүүлсэн зэрэг зөрчил илэрсэн талаар шинжээчийн дүгнэлтэд дурдлаа.
Энэ үеэр Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт "Би гурван жил Засаг даргаар ажиллаж байна. Би нэг ч гадаад компанид газар олгоогүй. Үе, үеийн Засаг дарга нар газар олгоогүй гэж ойлгож байна. Орон нутгийн бодлого, чиглэлд дандаа хятадууд газар аваад байгаа болохоор Монгол хүн, орон нутгийн хүнд давуу байдал олгох хүрээнд л газар олгож ирсэн байдаг. Намайг ажил авахад ч ингэж олгоод ирсэн байсан, тэр зарчмаар нь л олгосон. Шинжээчдийн буруу зөрүүтэй дүгнэлт байна гэж харж байна" гэлээ.
ХЗДХ-ийн сайд, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр "Та 10 га газрын тендер зарлаж байсан юм байна. Таны зарласан энэ тендерт аж ахуйн нэгжүүд үнийн саналаа ирүүлжээ. Эндээс харахад 10 га газрыг 11 тэрбум төгрөг, 10 тэрбум төгрөг гэх мэт үнэлгээтэй тендерт оролцож байсан юм байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нэг га газрыг нэг тэрбум төгрөгөөр үнэлж зардаг юм байна. Газар эзэмших эрхийг зардаг уу, худалдан боловсруулдаг уу" хэмээн тодруулав.
Үүнд, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт "Тухайн газар эзэмшигч аж ахуйн нэгж бусдад шилжүүлэх нь нээлттэй" гэхэд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Газар эзэмших эрхийг худалдан борлуулахыг хуулиар зөвшөөрсөн үү" гэж нэмж лавлахад "Ер нь болохгүй гэсэн заалт байхгүй" гэж Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт хариуллаа.
Харин ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Энэ бол таны олгосон газар нэг га газар нэг тэрбумаар үнэлж байсан гэх нотлох баримт байна" гэж тодотголоо.
Сэтгэгдэл ( 12 )
Энэ Нэхийт гэдэг муу орк эх орноосоо урвасан өихий урвагч монголын минь газар нутгийг харийнханд зарчаад хэнэг ч үгүй хуцаж бхийн даварсан муу өмхий ханхалсан орзийг шоронд суулгаад хандыг нь сайн дарж өгөх хэрэгтэй юм бна
Ийм хулгайч дарга нарт бусаддаа сургамж болгох үүднээс шийтгэлийг нь чангахан өг.Өмнөговийн зарим сум жишээ нь Хөвсгөл сум тусдаа далбаатай ,түүнийгээ улсын наадмаар талбай дээрээ хийсгэсэн байсан шүү хэдэн жилийн өмнө!
Эх нутгаа худалдагсад зайл
Umnugoviin tsis n oirtson debiluud arai l yumaa.Hujaanuudad mongoliin gazariig umchluuldeg hen be psdanuud.
Тагнуул Цагдаа ер нь юу хийдэг байгууллага вэ? Хятадын цэрэг ороод ирсэн байхад бид мэдээгүй гээд сууж байх болох нь ээ..
Энэ одоо юу болоод бнааа?!!!!
Бодлого боловсруулж шийдэл гаргаж болно. Гол нь ийм маанаг, бөхчихсөн харц царайтай хүмүүс монголоор дүүрэн гэж бодохоор өсч төрсөн нутагт минь ирээдүй байна уу үгүй эргэлзэх юм даа чаавас
Машины байршил тогтоогч чепес дээр өмнөговьруу ороод ирхээр хужаа нэршлүүд гараад ирдэгшдээ аль дээр л тийм харагдаад байсан одоо юу болж баыгаан бол бүр өнгөрөө юм байхдаа чааваас
Mania ger bul odoo hurtel 0.7 avch chadaagui baigaa getel hulgaich nar gazar avaad ard tumniibaylagaas Olson mongoor tender zarlaad oorsdiin hulgain Gazraa shahaj luivar hiisen baina arai davarsanuu shuud barij hori
Монголчууд өөрийн нэр дээрээ аваад гадаадын хүнд худалдаж болно гэсэн үг үү? Газар ашиглалт биш эзэмшил гэдэг үг маш ноцтой сонсогдож байна. хуулийн байгууллага ялгаад өгөх биз дээ.
Яг ийм бодолтой засаг дарга зөндөө бараг бүгд. Хуулиа тодорхой болгох хэрэгтэй болждээ Энхбаяр.
yostoi mal bna da im lalarudig bolowson huchin lundsan yum shig dargar tawiad bhin im harah tsaraini huja tsarailsan lalaruudig shuh tsagda n hariutslaga hulelgecheee yadaj asultand ch zuw aytaihan urigu awad garchih hariult ugch chadahgui arai l uuu malaa mal