GenZ Loyalty аян дуусахад цөөн хоног үлдлээ

2023 оны 12 сарын 06

Голомт банкнаас GenZ насны харилцагчдадаа зориулсан урамшуулалт аяныг 2023 оны 5-р сараас эхлэн хэрэгжүүлж байна. GenZ Loyalty аяны хүрээнд 7-26 насны харилцагчид The Color Card болон SocialPay ашиглах бүрдээ оноо цуглуулж, цуглуулсан оноогоороо сонгогдсон байгууллагуудын хөнгөлөлтийн купоноос авах боломжтой юм.

Одоогийн байдлаар нийт 63,000 гаруй харилцагч GenZ Loyalty оноо цуглуулж, аянд хамрагдаж буй бөгөөд энэ хугацаанд нийт 11,000 гаруй купон “Лояалти” системд задарснаас 3000 гаруй купон нээлттэй үлдсэн байна. Урамшуулалт аян нь 2023.12.31-нийг дуустал үргэлжлэх тул оноотой харилцагчид шинэ оны ачаалал нэмэгдэхээс өмнө купоноо авч, хамтрагч байгууллагуудаар үйлчлүүлэхийг зөвлөе.

Ямар байгууллагуудын купоноос авч болох вэ?

Хэрвээ та оноотой эсэхээ мэдэхийг хүсвэл SocialPay аппликэйшн болон www.loyalty.golomtbank.com вэбсайтаар хандан өөрийн GenZ Loyalty оноогоо шалгаж, купоноо авах боломжтой.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас лавлаарай

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top