Германы спорт хувцасны “Puma SE” хөгжлийн шинэ стратегийнхаа хүрээнд Израилын хөлбөмбөгийн шигшээ багийг ивээн тэтгэхээ зогсоожээ.
“Financial Times” хэвлэлийн мэдээллээр, энэхүү шийдвэрийг жил өмнө гаргасан бөгөөд Газын зурваст Израилын явуулж буй цэргийн ажиллагааны улмаас хэрэглэгчид тус компанийн бүтээгдэхүүнийг бойкотлохыг уриалж байгаатай холбоогүй аж. Спорт хувцас үйлдвэрлэлээр дэлхийд гуравт ордог тус компани Израилын хөлбөмбөгийн холбоотой байгуулсан гэрээгээ сунгахгүй байх шийдвэр гаргаж, 2024 оноос эхлэн тус улсын шигшээ багийг хувцас хэрэглэлээр хангахаа зогсоож байна. Тус компани мөн санхүүгийн шалтгаанаар зарим улсын шигшээ багтай хамтран ажиллахаа зогсоож байна.
Сэтгэгдэл ( 0 )