41 настай жүжигчин бүсгүйн булчинлаг бие олныг алмайруулав

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 15

 

Өмнөд Солонгосын А зэрэглэлийн жүжигчдийн нэг И Ши Ён энэ жил 41 нас хүрч буй. Тэрээр өөрийн инстаграм хуудаснаа "Би эрэгтэй хүн байсан байх" хэмээх тайлбар бүхий зургуудаа оруулсан нь шүтэн бишрэгчдийг нь алмайруулжээ. 

Түүнийг "F4" буюу "Цэцэгнээс ч хөөрхөн хөвгүүд" кинонд дүр бүтээснээр нь Монголчууд андахгүй сайн мэднэ. Тус кинон дээрх эгдүүтэй хийгээд өхөөрдөм дүрийн эзэн өдгөө булчинлаг биетэй, хүчирхэг нэгэн болжээ.

Түүний тоглосон "Sweet Home" киноны хоёрдугаар бүлэг саяхан үзэгчдийн хүртээл болсон бөгөөд тус киноны жүжигчид түүний гайхалтай бие бялдрыг биширсэн тухайгаа мөн хуваалцсан байна. Киноны зураг авалтын үеэр булчингаа хөөлгөхийн тулд бэтгэлээ хийсээр байсан түүнийг киноны нэгдүгээр бүлэгт компьютер график ашиглан булчинтай мэт харагдсан гэх таамаглал гарсан. Тухайн үед жүжигчин бүсгүй "Энэхүү дүр маань өмнө нь тусгай хүчинд гал сөнөөгчөөр ажилладаг байсан эмэгтэйн тухай дүр учраас би туранхай харагдахаас илүүтэй булчингаа хөгжүүлэх тал дээр анхаарсан. Би дасгалжуулагчаасаа булчингаа хэрхэн илүү тод харуулах вэ гэж асуухад дасгалжуулагч маань биеийн өөхлөлт 8 хувьтай байх ёстой гэж хэлсэн. Тиймээс би энэ тоонг хадгалахыг хичээсэн" гэжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top