Өнөөдрийн /2023.12.19/ сонсгол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаа, нүүрсний гэрээний үнэ тогтоолт болон "Чалко"-той байгуулсан гэрээ, нүүрс баяжуулах үйлдвэр, газрын тос дамжуулах хоолой, уулын ажлын төлбөрийн хүрээн дэх нүүрс худалдах, худалдан авах гэрээ зэрэг асуудлын хүрээнд явагдана.
Гэрчээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг оролцуулах хүсэлтийг Хянан шалгах түр хорооноос явуулсан ч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хариу ирүүлэхдээ “Гэрч Б.Ганхуяг нарын эрүүгийн хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа учраас сонсголд оролцуулах боломжгүй” гэжээ.
Ийнхүү өнөөдрийн сонсгол эхэлж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаа, нүүрсний гэрээний үнэ тогтоолтын мэдээллийг сонсож байна.
Сэтгэгдэл ( 1 )
Энхбаяр даргалагч Ганхуягийн яагаад авчирч чадахгүй бгаагаа хэлээрээ маш их хардаж бна