СОНСГОЛ: Баяжуулах үйлдвэрийн хөнгөлөлттэй нөхцөлийн зөрүүгээс 34.1 сая ам.долларын боломж АЛДАГДЖЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 12 сарын 19

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж байгаа "Нүүрсний сонсгол"-ын хоёр дахь үе шат хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн нээлттэй сонсголоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой зургаан сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах юм.

Одоо Нүүрс баяжуулах үйлдвэр барих төсөл, төслийн үйл явцын талаарх шинжээчийн дүгнэлтийг сонсож, шинжлэн судалж байна.

Шинжээчийн зүгээс "Төслийн гэрээг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг байгуулсан. Уг гэрээ нь хөнгөлөлттэй нөхцөлтэй учраас оффтэйк гэрээнд оруулжээ. Хөнгөлөлттэй нөхцөлийн зөрүү нь 34.1 сая ам.долларын алдагдсан боломж гарсан" гэх мэдээллийг өгч байна. 

Дараа нь хэлэлцэх асуудлууд:

  • Газрын тос дамжуулах хоолой,
  • Уулын ажлын төлбөрийн хүрээнд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийн талаар,
  • Бусад гэрээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top