СОНСГОЛ: Баяжуулах үйлдвэрийн гэрээг НУУЦАД ОРУУЛЖ, үнийн дүнг нэг их наяд болгон өсгөжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 12 сарын 19

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж байгаа "Нүүрсний сонсгол"-ын хоёр дахь үе шат хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн нээлттэй сонсголоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой зургаан сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах юм.

Нүүрс баяжуулах үйлдвэр барих төсөл, төслийн үйл явцын талаарх шинжээчийн дүгнэлтийг сонслоо.

Нүүрс баяжуулах үйлдвэр барих төслийн гэрээг хөнгөлөлттэй нөхцөлөөр хийсэн учраас "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг оффтэйк гэрээнд оруулж байжээ. Хөнгөлөлттэй нөхцөлийн зөрүүнээс 34.1 сая ам.долларын боломж алдагдсан байна.

Түүнчлэн уг гэрээнд ТУЗ-ийн тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулснаар гэрээний анхны үнийн дүн болох 355 тэрбум төгрөгийг нэмэгдүүлж, 1 их наяд, 87 тэрбум төгрөг хүртэл өсгөжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энэ(66.181.177.18) 2023 оны 12 сарын 19

Од

0  |  0
АН(66.181.177.18) 2023 оны 12 сарын 19

Хамаг юм илчлэгдлээ, бушуухан жагсаал цуглаан хийж нүүрсний сонсгол гээчийг зогсооё! мөн ЗГ-ыг огцруулах гэж үзэхгүй бол хамаг юм будаа болох гээд байна

0  |  1
Top