УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж байгаа "Нүүрсний сонсгол"-ын хоёр дахь үе шат өнөөдөр /2023.12.20/ гурав дахь өдрөө эхэллээ.
“Тавантолгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар шинжээчийн дүгнэлтийг сонсож байна.
ШИНЖЭЭЧ: “Тавантолгой түлш” ХХК гурван үйлдвэртэй, 2700 ажилтантай үйл ажиллагаа явуулдаг. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар тус үйлдвэр нь 997.2 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, 583.9 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай ажиллаж байна.
Нийт хөрөнгийн 57.6 хувийг үндсэн хөрөнгө, 27.5 хуюийг бараа материалын үлдэгдэл эзэлж байгаа бол нийт өр төлбөрийн 96 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас санхүүжүүлсэн хөрөнгө эзэлж байна.
Дараа нь дараах сэдвээр нотлох баримт шинжлэн судална.
-Загийн усны хоолойгоос ус татах шугам хоолойн барилга угсралтын ажил;
-Тавантолгой дулааны цахилгаан станц;
-Уурхайн суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын төсөл;
-Кокс-эрчим хүчний үйлдвэр;
-Шивээ Овоо ХК;
- Багануур ХК;
Сэтгэгдэл ( 0 )