"Backstreet Boys" хамтлагийн гишүүн Ник Картерийн дүү Бобби Жен Картер Флорида дахь гэртээ нас барсан тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлжээ.
Энэ жил 41 нас хүрсэн Жен Картер өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нас барсан дуучин Аарон Картерийн стилистээр ажиллаж байсан нэгэн. Дүүгээ нас барснаас хойш хар тамхи хэтрүүлэн хэрэглэх болсон тэрээр өнгөрөгч зургаадугаар сард Hobby Lobby хэмээх дэлгүүрээс хулгай хийж байгаад баривчлагдаж байжээ.
Ник Картерийн дүү Лесли Картер 2012 онд мөн өөд болсон бөгөөд хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн болох нь тогтоогджээ. Ник Картер ийнхүү гурван дүүгээ алдаад байгаа бөгөөд хүүхдүүдийнхээ үхлийн тухай ээж Жэйн Картер нь "Миний охин Бобби Жен гэнэтийн байдлаар нас барсан тухай сонсоод маш их сэтгэлээр уналаа. Гурав дахь удаагаа энэ аймшигт мэдээг сонсож, бодит байдалтай эвлэрэхэд цаг хугацаа ихээр шаардагдах бололтой" гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Яачихсан айл вэ