G-Dragon хар тамхитай тэмцэх сангийнхаа төлөвлөгөөг ТАНИЛЦУУЛЛАА

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 25

 

Хар тамхи хэрэглэсэн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа BIG BANG хамтлагийн гишүүн G-Dargon хар тамхитай тэмцэх сан байгуулж байгаа тухайгаа энэ оны 21-ний өдөр мэдэгдсэн. Тэрээр уг сангийнхаа анхны санхүүжилт болох 300 сая воныг шүтэн бишрэгчдээ төлөөлүүлэн хандивлаж байгаа тухай энэ үеэр дурдсан бөгөөд уг ажлаа түүнийг хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байх үед байгуулагдсан "Daisy-ийн хамгаалагчид" компанит ажлын хүрээнд хийж хэрэгжүүлнэ гэжээ. 

Энэхүү ажлыг GD "Galaxy" корпорацитай хамтран хэрэгжүүлж буй. Тус корпорацийн захирал Чой Ён У "Энэхүү сан нь G-Dragon дуу хөгжмөөр дамжуулан ялгаварлалгүй нийгмийг бүтээх хүсэл дээр үндэслэгдэн байгуулагдсан. Энэхүү сангийн анхны төсөл мансууруулах бодисын хэрэглээг арилгах, донтсон хүмүүсийг эмчлэх зэрэг үйл ажиллагаанд чиглэнэ" гэжээ. 

G-Dragon өөрийн бичсэн гар бичвэртээ хар тамхины хэрэгт холбогдсон өсвөр насныхны тоо түгшүүр төрүүлсэн, мөн эмчлүүлэгсдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ хангалтгүй байгааг онцлон тэмдэглэжээ. Тэрээр энэхүү компанит ажлаараа дамжуулан хар тамхины хор хөнөөлийн талаар олон нийтэд сурталчлах, хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх тал дээр тасралтгүй хүчин чармайлт гаргахаар зориг шулуудаад байгаа ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top