Оскарын шагналт "Parasite" киноны од И Сун Гюүн өнөөдөр өглөөний 10:30 цагийн орчимд машинаасаа ухаангүй байдалтай олджээ. Түүнийг яаралтай тусламжийн тасагт хүргэсэн ч ухаан оролгүй байсаар нас барсан байна. Тэрээр ийнхүү 48 насандаа таалал төгслөө.
Талийгаачийн машины зорчигчийн суудлаас шахмал түлш олдсон байна. Цагдаа нар жүжигчин И Сун Гюүн амиа хорлох тухай гэрээслэл бичээд гэрээсээ гарсан тухай мэдээлэл авсан тухайгаа мөн дурджээ.
Жүжигчин И Сун Гюүн хар тамхи хэрэглэсэн хэргээр байцаагдаж байсан. Тэрээр хүнд хууртагдан хар тамхи хэрэглэсэн хэмээн мэдүүлсэн бөгөөд шинжилгээнийх нь хариу сөрөг гарсан билээ.
Сэтгэгдэл ( 11 )
хэвлэлиийхэн энэ мундаг жүжигчинг аймшигтайгаар сэтгэлийн асар их хямралд оруулжээ.
Хайран хайран хүн,Солонгосын жүжигчид дундаас нүдэнд тусаж сэтгэлд хүртэл дүрүүдээ бүтээж чадсан ганц мундаг жүжигчин байлаа
Маш харамсалтай.
Солонгос хүмүүсийн дарамт шахалт
Солонгосд нэг л алдаа гаргавал сэтгүүл олон нийт нь Амиа хоролхоос өөр аргагүй болтол нь шахаж дарамталдаг юм шиг санагдсан
Солонгос кинон гардаг шиг өөрөө амь егүүтгэсэн болгож харагдуулж бгаа юм биш биз дээ
49-ны жил нь орж байсан байна хөөрхий
Сэтгүүлч нар ийм аюултай хүний аминд хүрлээдээ манайд бас хэнтий аймгийн эгчид бас хүрсэн өиз дээ
Хүний нэр хүндэд хамаагүй ханддаг хэвлэлийнхэн бодмоор
Шахмал түлш
орчуулга нь хэрэг алга. Ямар ч нуршуу юм. \n