Үл мэдэх нэгнээс ДЭЛХИЙН ОД хүртэл... И Сун Гюүн карьерийн оргил үедээ хорвоог орхив

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 28

 

Жүжигчин И Сун Гюүн өчигдөр буюу 2023.12.27-ны өдөр 48 насандаа таалал төгслөө... 

20 гаруй насандаа урлагт хөл тавьсан И Сун Гюүн удаан хугацаанд олон нийтэд танигдаж чадалгүй явсан ч 30 нас гарсан хойноо олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн тэрээр 40 насандаа дэлхийн хэмжээний алдартан болж чаджээ. 

Энэ жил түүний тоглосон хоёр кино Каннын олон улсын кино наадмын үеэр нэгэн зэрэг нээлтээ хийсэн. 20 жилийн турш бүтээн босгосон жүжигчний карьерийнх нь оргил үе ийнхүү тохиосон ч харамсалтай нь тэрээр гэнэтийн хийгээд цочирдом байдлаар хорвоог орхилоо. 

1975 онд төрсөн И Сун Гюүн Солонгосын Үндэсний Урлагийн Их Сургуулийн Театрын дээд сургуульд элсэн орж, 1999 онд Бижоугийн 'It's Okay' дууны клипэнд тоглон дебютээ хийж байжээ. 

 

 

2001 онд MBC телевизийн "Lovers" ситкомд дүр бүтээсэн боловч олны нүдэнд өртөхгүй хэвээр л байв. Ихэвчлэн хэдхэн үзэгдэлд гарах туслах дүрд удаан хугацаанд тоглосон тэрээр 2007 онд 32 настайдаа MBC телевизийн бүтээл "Behind the White Tower" кинонд дүр бүтээж олонд танигдаж эхэлжээ. Мөн тухайн онд гарсан "The 1st Shop of Coffee Prince" кинонд хөгжимчин Чой Хан Сон-ийн дүрийг бүтээсэн нь түүнийг гол дүрийн жүжигчин болох эхлэлийг тавьжээ. 

 

 

И Сун Гюүн энэхүү хоёр бүтээлээрээ MBC Drama Awards-аас "Алтан жүжигчин"-ий шагнал хүртжээ. Энэ нь түүний дебют хийснээсээ хойш авсан анхны шагнал байв. Дараа нь түүний тоглосон "Паста" (2010), "Алтан цаг" (2012) зэрэг олон ангит кинонууд шуугиан дэгдээж, үзэгчдээс өндөр үнэлгээ авч "жүжигчин И Сун Гюүн" гэх нэрийг тодоор тамгалан үлдээсэн юм. Үүнээс хойш түүний тоглосон кино бүр үзэгчдээс өндөр үнэлгээ авч амжилт дагуулсаар байв. 

Тэрээр 2019 онд найруулагч Бон Жун Хогийн "Шимэгч" кинонд гэрийн эзэн Пакийн дүрийг бүтээж, дэлхийн хэмжээний од болсон. Энэхүү кино тухайн жилдээ Каннын олон улсын кино наадмын дээд шагнал болох Palme d'Or, Оскарын шагнал гардуулах ёслолоос "Шилдэг кино" шагнал хүртсэн билээ. 

 

 

Жүжигчин, дуучин IU-тай хамтран "My Mister" кинонд 2018 онд тоглосон нь драм төрлийн кинонд ч тоглож чадах төлөвшсөн нэгэн болохоо харуулж, сая сая шүтэн бишрэгчтэй болсон. Жүжигчин И Сун Гюүний жүжигчний уран чадвар түүнийг ийнхүү гайхалтай амжилтад хүргэсэн. Ямар ч төрлийн кинонд тохирдог түүний сонсголонтой хоолой нь түүний давуу талуудын нэг. 

Энэ жил түүний тоглосон "Escape: Project Silence", "Sleep" зэрэг кинонууд Каннын кино наадамд нэгэн зэрэг уригдаж, кино багийнхан улаан хивсэн дээгүүр алхсан нь түүний карьерын оргил хэсэг байв. Гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурвалжлагчид түүнээс ярилцлага авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн, оочер дараалал үүсгэж байлаа. Каннын кино наадмын үеэр түүний эхнэр болон хоёр хүү нь хүрэлцэн ирж баяр хүргэж байжээ.  

 

 

Гэвч өнгөрсөн аравдугаар сард түүнийг хар тамхи хэрэглэсэн хэргээр шалгаж эхэлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татсан юм. Үүнээс үүдэн "Escape: Project Silence", "Land of Happiness" кинонуудын нээлт хойшилж, "No Way Out" драмын жүжиг түүнийг жүжигчин Чо Жин Ү-гээр сольсон байна. 

Жүжигчин И Сун Гюүн цагдаагийн газар ирж, нийт гурван удаа байцаалт өгчээ. Тэрээр энгийн урвалжийн шинжилгээ болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нарийвчилсан шинжилгээнд орж, хоёулаа сөрөг хариу гарсан. Түүнийг хар тамхи хэрэглэсэн хэмээх цорын ганц нотлох баримт бол цэнгээний газрын менежрийн мэдүүлэг бөгөөд үүнийг үнэн худал аль нь болохыг тогтоох шинжилгээ хийхийг И Сун Гюүн холбогдох байгууллагаас хүссэн байна. 

Талийгаачийн оршуулах ёслолыг гэр бүл, найз нөхдийн хүрээнд хийх тухай эх сурвалж мэдээлсэн бөгөөд урьдчилсан байдлаар түүнийг амиа хорлон нас барсан болохыг тогтоожээ. 

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.218.113) 2025 оны 03 сарын 13

Хайран залуу 49 настай хайран байна. Өмнөд Солонгос янханы газруудыг хаах хэрэгтэй караоакэ нэртэй. Эхнэр онцгүй тааруу эмэгтэй байнаа. Хар тамхи хэрэглэсэн байлаа гээд шоронд хийх гээд байгаа хэрэг үү тар муу мөнгө нэхсэн новшийн 2 эмийг хатуу шийтгэх хэрэгтэй байх. Солонгос эмс бас эр хүнд хань болдоггүй байх нэ.

2  |  0
Irgen(59.153.115.77) 2025 оны 03 сарын 13

Мөнгөний шуналтай хар тамхичин шулмас хүний амь, амьдралыг сүйтгэж дуусгалаа Залуус минь гэр бүлээс гадуурх харилцаанаас татгалзаж яваарай Амьдралаа бүрэн авч яваарай

2  |  0
Irgen(202.126.89.248) 2025 оны 03 сарын 13

Agsan tavisan maniigaa hairgui shaadag bj

1  |  0
Irgen(202.126.89.248) 2025 оны 03 сарын 13

Mongol doo jijig agsan tavihad l duusaa sh dee hahaha

2  |  0
хайран хүн (66.181.185.83) 2025 оны 03 сарын 13

яаж байгаа юм бэ дээ нээрээ!!!! үнэхээр сэтгэл булаасан ур чадвартай гоё жүжигчин байсансан, энэ хүн дээр үнэхээр гунигтай харамсалтай өөрийн эрхгүй санагдаад бн, хайран хүн

1  |  1
Зочин(139.5.216.45) 2025 оны 03 сарын 13

Солонгос киногоор боож аймаар хүмүүс бналээ шүү энэ солонгосчууд чинь. Өс санах, хорлохдоо гаргууд. Энэ ч бас нэг тиймэрхүү л юм бх. Шинжилгээ өгөхөд 2 ч удаа сөрөг гарсан бхад. \n\n

3  |  0
Эгэл(103.57.93.226) 2025 оны 03 сарын 13

Өөртөө их л итгэлтэй амьдарч байсан ч сэтгэлийн хат суугаагүй байж дээ.Монгол залуус ч бэрхшээлийг давах сэтгэлийн хат өөртөө суулгах хэрэгтэй,аливаа саадыг туулах хэцүү ч даваад гарсаны дараа кайф авах нь чамд хэзээ ч мартагдахгүй. УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

1  |  1
зочин(59.153.113.217) 2025 оны 03 сарын 13

Монголд ирж кино зураг авалтанд орж байсан юм байналээ. Эр хүний 49-ны жил хэцүү шүү

1  |  2
н(202.179.26.150) 2025 оны 03 сарын 13

Уг нь хар тамхины шинжилгээ нь 3удаа зүгээр гарсын билээ. Солонгосын урлагийнхны өрсөлдөөн атаа жөтөө тэсвэрлэшгүй. Нийгмээрээ балбасаар байгаад хайран залуу тэсвэрлэж чадсангүй. Яасан ч амархан шантардаг юм, манайхан шиг тэрбум их наядаар нь идчээд гүрийгээд суугаад байгаа нөхдүүд ээс жишээ авахгүй яав даа

9  |  1
Ha(151.0.80.20) 2025 оны 03 сарын 13

Har tamhi hereglesen ch yaadiin yor ni

5  |  0
Зочин(66.181.160.92) 2025 оны 03 сарын 13

Дэндүү хайран сайхан жүжигчин. Ганцхан амьдрах хорвоод өөрөө яваад өгдөг нь харамсмаар.

10  |  0
Gsgeh(38.27.115.23) 2025 оны 03 сарын 13

Delhii niiteeree havtgai hergeldeg bolchoo bizdee?? Korea d haalttai umuu?

2  |  0
зочин(202.55.188.86) 2025 оны 03 сарын 13

Тэр муу цэнгээний газрын менежер гүтгэж хорлосон байна шд.

9  |  0
Зочин(86.111.139.83) 2025 оны 03 сарын 13

Hairan saihan jujigchin

4  |  0
Top