GOLDEN GLOBE | Тохиромжгүй тохуурхалд өртсөн Тэйлор Свифт

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 08

 

Кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг "Алтан бөмбөрцөг" наадам 79 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн шагнал гардуулах ёслолын хөтлөгчөөр Жо Кой ажиллаж байгаа бөгөөд тэрээр дуучин Тэйлор Свифтээр тохиромжгүй тохуурхал хийсэн нь багагүй шуугиан тариад байна. 

Хөтлөгч Жо Кой нээлтийн арга хэмжээний үеэр Тэйлор Свифтэд хандан "Алтан бөмбөрцөг, NFL хоёрын хамгийн том ялгаа нь бид Тэйлор Свифтийг камераар цөөхөн харж байгаа явдал юм" хэмээжээ. Дуучин бүсгүйн найз залуу Трэвис Келс NFL-ийн тоглогч бөгөөд тэмцээний үеэр найз залуугаа дэмжихээр ирсэн Тэйлор Свифт тухайн өдрийн гол дүр байдаг учир хөтлөгч ийнхүү түүнээр даажигнажээ. 

Хөтлөгчийн энэхүү даажигналд тавгүйрхсэн Тэйлор хундагатай дарсаа уунгаа хүйтэн харцаар ширтэж буй нь камерийн дуранд ийн буужээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
I’m (66.181.160.19) 2025 оны 03 сарын 13

Ndd hamaatai

1  |  0
Zochin(202.21.107.33) 2025 оны 03 сарын 13

Ene avgai hend ch hamaagui

2  |  7
Top