Жүжигчин Жан Ши Ён нөхрөө шүүхэд өгчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 08

 

Жүжигчин Жан Ши Ён 2006 онд 23 насандаа гэр бүл зохиож нэг хүүтэй болсон ч 2009 онд гэрлэлтээ цуцлуулж буйгаа зарласан. Тухайн үед нөхөр нь түүний нэрийг ашиглан олон тооны гэрээ байгуулсан нь тогтоогдсон бөгөөд нөхрөө залилангийн хэргээр шүүхэд өгч байсан билээ.

Нөхрөөсөө салснаас хойш хүүгээ ганцаар өсгөж байсан жүжигчин бүсгүй "Flower of Revenge" кинонд тоглож байх үедээ жүжигчин Кан Кён Жүтэй дотносон улмаар 2013 онд харилцаагаа олон нийтэд зарлажээ.

Хосууд 2018 онд гэрлэж хоёр дахь хүүгээ өлгийдөн авсан ч харамсалтай нь жүжигчин бүсгүй нөхрөө мөн л шүүхэд өгсөн байна. Түүний нөхөр жүжигчин Кан Кён Жү гэрлэсэн эмэгтэйтэй нууцаар уулздаг байсан нь ил болсон бөгөөд жүжигчин бүсгүй нөхрөө өнгөрөгч арванхоёрдугаар сард завхайрсан хэргээр шүүхэд өгч 50 сая вон нэхэмжилжээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
аавын ожих(66.181.161.74) 2026 оны 02 сарын 13

Гоё

0  |  0
буруу мэдээлэл байна(175.113.206.190) 2025 оны 03 сарын 13

зөв орчуулж ойлгоод мэдээ тавинауу!!!!!!!!

3  |  1
Top