Дуучин Жастин Тимберлейк экс найз бүсгүй болох дуучин Бритни Спирсийн гаргасан дурсамж ном болох "The Woman in Me" номд бичигдсэн зүйлсээс үүдэн олны эгдүүцлийг ихээр хүргэсэн. Уг ном өнгөрөгч аравдугаар сард уншигчдын хүртээл болсон. Тус номд Бритни "Жастин Тимберлейк хүүхэдтэй болох хүсэлгүй байсан тул үр хөндүүлсэн" хэмээн бичсэн бөгөөд тэдний гурван жилийн үерхлийн талаар мөн дурджээ.
Үүнээс үүдэн олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан Жастин Тимберлейк аравдугаар сараас хойш нам гүмхэн байсан бөгөөд саяхан инстаграм хаягийнхаа бүхий л мэдээллийг устгажээ. Дуулиан дэгдсэний дараа түүний инстаграм хаяг үзэн ядагчдын сэтгэгдлээр дүүрсэн. Тиймээс инстаграм хаягийнхаа сэтгэгдэл бичих хэсгийг хязгаарласан байсан тэрээр энэ удаад бүхий л мэдээллээ ийнхүү устгасан байна.
Тэрээр өнгөрөгч есдүгээр сард шинэ цомог гаргах гэж байгаа тухайгаа дурдаж, 2024 онд аялан тоглолт хийнэ хэмээж байсан ч энэхүү төлөвлөгөөгөө хойшлуулж буй бололтой.
"The Woman in Me" номд Жастин Тимберлейк Бритниг үр хөндөлт хийлгэхийг ятгаж, эмнэлэгт бус гэрт нь үр хөндүүлсэн тухай дурдсан байдаг. Мөн үерхэж байх хугацаандаа тухайн үед алдар нэр нь түгж байсан дуучин бүсгүйтэй дотно харилцаатай болсон тухай нь мөн дурджээ.

.png)


Сэтгэгдэл ( 0 )