YG энтертайнмент BIGBANG хамтлагийн мэдээллийг сайтаасаа устгажээ.
BIGBANG хамтлагийг к-поп урсгалыг өнөөгийн түвшинд хүргэсэн хэмээн үздэг. Таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан тус хамтлагийн гишүүн T.O.P хамтлагаа орхиж, Сын Ри гэмт хэрэгт холбогдож хамтлагаасаа гарсан билээ.
G-Dragon өнгөрсөн оны 6-р сард YG-тай хийсэн гэрээгээ дуусгавар болгох үед нэг ч гишүүн компанид үлдээгүй байв. Гэсэн ч хамтлагийн гишүүд BLACKPINK хамтлагийн нэгэн адилаар хамтлагийн үйл ажиллагаанд оролцсон хэвээр байх бөгөөд хамтлагийн гэрээ энэ онд дуусгавар болох ажээ.
Саяхан хар тамхины хэрэгт холбогдсон G-Dragon тун удахгүй эргэн ирэлтээ хийх тухай мэдээлэл цацагдсан. Энэхүү эргэн ирэлт дэлхийн хэмжээнийх байх болно гэдгийг эх сурвалжууд мэдээлжээ.
.jpg)
.jpg)


Сэтгэгдэл ( 1 )
Муу юмнаас аол яваасай