Өндөр ёс суртахуунт Хөөрхөн хүүхэн...
Түүнийг Их Британийн Vogue сэтгүүл ийн тодорхойлжээ. Гучин жилийн турш кино урлагт хүчин зүтгэсэн тэрээр өнгөрсөн хугацаанд камерын өмнө нүцгэлж байгаагүй тухайгаа "Бусдын сонголтыг шүүмжлэх гэсэнгүй, гэхдээ миний хувьд кинонд тоглохдоо нүцгэлэхгүй байх, эсвэл бие махбодийнхоо хувьд эмзэглэх нь миний хувьд өөрийнхөө төлөө л хийсэн сонголт. Гэхдээ үнэн хэрэгтээ би ямар нэг зүйл хийх хэрэгтэй болбол юу ч хийхгүй байхыг сонгох болно" гэжээ.
Өдгөө 56 нас хүрч байгаа тэрээр 1990 онд дэлгэцнээ гарсан бүх цаг үеийн хит кинонудын нэг "Хөөрхөн хүүхэн" кинонд биеэ үнэлэгчийн дүрд тоглож байхдаа ч бүрэн нүцгэлэх шаардлагагүй байсан нь түүнийг алдар нэрд хүргэсэн байж ч мэднэ.
Тэрээр 2004 онд ихрүүдээ, 2007 онд бага хүүгээ өлгийдөн авсан. Үүнээс хойш нүцгэлэхгүй гэдэг шийдвэртээ бат зогсох болсон жүжигчин бүсгүй нүцгэлэх санал тавихаар ирсэн хүмүүс энэхүү саналаа бодолцож үзэх хэрэгтэй гэдгийг тухайн үед анхааруулж байсан удаатай гэнэ.
Энэ тухай дурдсан түүний алдартай эшлэл бий. Үүнд "Хувцастайгаа жүжиглэх нь гүйцэтгэл бол хувцсаа тайлах нь баримтат кино юм" гэжээ.
.png)
.png)

Сэтгэгдэл ( 0 )