1997-2012 оныхны дунд хараа муудах өвчин тахал мэт дэлгэрч байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 05

 

Их Британийн нүдний мэс засалч Йорн Йоргенсен дэлхий дахинд 1997-2012 оны хооронд төрсөн хүүхэд, залуусын дунд холын хараа муудах өвчин эрчимтэй дэлгэрч буйг анхааруулжээ.

Хүүхэд, залуусын дунд холын хараа муудаж байгаа нь утас зэрэг цахим хэрэгсэл хэт их ашиглаж байгаатай холбоотой гэж Daily Mail онцолсон байна. Эмчийн хэлснээр, сүүлийн 30 жилд Их Британид гэхэд холын хараа муутай хүүхэд, залуусын тоо 45 хувиар нэмэгджээ. Бэлгийн бойжилт явагдах үед өсвөр үеийнхэн гадаа, өдрийн гэрэлд цагийг өнгөрүүлэхийн оронд цахим хэрэгсэл хэт их ашиглаж байна хэмээн Йоргенсен эмч анхааруулжээ. Ийм хандлага дэлхийн олон оронд ажиглагдаж байна.

Өдрийн хурц гэрлийн нөлөөнд нүдний торлог бүрхүүл дофамин бодис ялгаруулдаг байна. Эл бодис нь фибробластын өсөлтийг сааруулж, нүдний алим хэт томрох, холын хараа муудахаас сэргийлдэг байна. Дэлгэцийг удаан хугацаанд, ойрхноос ширтэх үед нүд ойр ойрхон цавчдаг ба үүний улмаас хуурай нүдний хам шинж, хараа бүрэлзэх зэрэг эмгэг үүсдэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top