Apple компани 2022 онд "AR" технологитой нүдний шил зах зээлд гаргана

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 13

Технологийн алдарт Apple компанийн удирдлагууд "Augmented Reality" буюу өргөтгөсөн бодит байдлын технологид суурилсан нүдний шил худалдаанд гаргахаа албан ёсоор зарлалаа.

Одоогоор  технологийн нөхцөл, хэрэглээнд хэрхэн нийцэж буй талаар туршилтын шатандаа явж байгаа аж. Харагдах байдлын хувьд энгийн нүдний шилнээс огт ялгагдахгүй байх юм. Нүдний шилээрээ iPhone хэрэглэгчидтэй холбогдох, дүрс бичлэгийг бодит юм шиг мэдрэх, тухайн газар орны мэдээллийг нүдний шилээрээ авах зэрэг технологийн боломжоор хангагдах аж. Түүнчлэн хувь хэрэглэгчийн эрүүл мэндийн мэдээлэл, нүдний шилээрээ 3D принтерт холбогдох байдлаар технологийг нь шийджээ.

Компанийн зүгээс шинэ загвараа N301, N421 гэж нэрлэсэн бөгөөд бүтээгдэхүүн хөгжүүлэх 1000 гаруй ажилтантай тусдаа салбар нэгж байгуулсан аж. Бүтээгдэхүүн 2021 оны эхээр бэлэн болж туршилтын хэд, хэдэн шатыг давсны дараа 2022 оны эхээр худалдаанд гарах юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(43.228.129.86) 2019 оны 11 сарын 14

Yanztai!!!

0  |  0
Top