Эхнэрээ хөнөөсөн сайд асныг шүүх хурал дээр ХЭН ЮУ ХЭЛЭВ?

2024 оны 04 сарын 11

Казахстаны Үндэсний эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр Салтанат Нукеноваг хэрцгийгээр зодож, амь насанд нь хүрсэн хэрэг өнгөрсөн арваннэгдүгээр сард гарсан билээ. Уг хэрэг казах түмнийг цочирдуулж, олон улсын анхаарлыг ч татаж байна.

Амиа алдсан Салтанат Нукенова нөхрийнхөө хардалт, дарамт, удаа дараагийн зодуураас болж салахыг хүсэхэд Куандык Бишимбаев рестораны VIP өрөөнд зодож, аминд нь хүрчээ. Үндэсний эдийн засгийн сайд асан 44 настай бол эхнэр нь 32 настай байв. Сайд асанд 20 хүртэлх жилийн хорих ял оноохоор байгаа аж.

Олон улсад гэр бүлийн хүчирхийллийн сэдэв рүү олны анхаарлыг хандуулаад байгаа энэ хэргийн зургаа дахь шүүх хурал Бүгд найрамдах Казахстан улсын нийслэл Астана хотод өчигдөр /2023.04.10/ боллоо. Шүүх хурал эхлэхэд хэвлэлийнхнийг шүүх танхимаас гаргаж, хуралд хэд хэдэн гэрчийг оролцуулж, мэдүүлэг авав. Мөн Салтанатын ах дүү, найз нөхөд рүүгээ бичиж байсан мессеж, чатыг дэлгэж, зодуурын улмаас нүүр нь хөхөрсөн байгаа зургуудыг харууллаа. Шүүгдэгчийг байцаахаас гадна шүүхийн санаачилгаар гэрчийн хувиар шүүх хуралд оролцсон талийгаачийн төрсөн болон үеэл дүү нар, дуудлагын дагуу очсон цагдаагийн ажилтан, түргэн тусламжийн эмч, тухайн орой ресторанд засвар хийж байсан будагчин зэрэг хүмүүс юу ярив?

Шүүх хурлын эхэнд шүүгдэгчийн өмгөөлөгч Ерлан Газымжанов Куандык Бишимбаевийн өдрийн тэмдэглэлээс Салтанат Нукеновагийн нөхөртөө өгч байсан амлалтуудаас уншлаа. Бүсгүй “Хайртай эхнэр байж, хамтдаа залбирал уншина” гэж нөхөртөө амлаж байсан хэсгээс нь өмгөөлөгч уншаад уг дэвтрийг хэргийн материалд хавсаргаж өгөхийг хүссэн ч шүүх татгалзсан юм.

КУАНДЫК БИШИМБАЕВ: БИ САЛТАНАТЫГ ТАМЛААГҮЙ, НҮҮРЭН ДЭЭРХ ГЭМТЛҮҮД НЬ УНАСНААС БОЛЖ ҮҮССЭН 

Хохирогчийн өмгөөлөгч Жанна Уразбахова: Арваннэгдүгээр сарын 9-ний шөнө буюу хэрэг гардаг шөнө ямар үзмэрч рүү залгасан бэ. Тухайн мөчид эхнэр тань хаана байсан бэ?

-Шымкентэд амьдардаг үзмэрч рүү залгасан. Би сүүлийн жилүүдэд тэр эмэгтэйд бизнесийн асуудлаар хандаж байсан.

Талийгаачийн ах Айтбек Амангельд: Салтанаттай исламын заншлын дагуу хоёр удаа гэрлэсэн ч гэрлэлтийн албан ёсны баталгаа яагаад байгаагүй вэ?

-Салтанат гэрлэлтээ албан ёсоор батлуулах саналаас татгалзсан. Яагаад гэвэл миний саналыг чин сэтгэлээсээ биш гэж үзсэн.

Айтбек Амангельдын ярьснаар Салтанат ах руугаа арваннэгдүгээр сарын 9-ний шөнө залгаж, Бишимбаеваас салахаар шийдсэнээ хэлж, явахаар шөнийн турш хичээжээ. Энэ талаар байцаалтын үеэр Бишимбаев “Би түүнийг үлдэхийг ятгасан. Надаас харилцаагаа тасалж, явах шийдвэр нь намайг бухимдуулсан” гээд “Ууртай байсан болохоор түүнийг үстсэн, түүнтэй хурдан явахыг хүссэн. Нүүрэн дээрх гэмтэл нь унаснаас нь болж үүссэн гэмтэл, хамрын жижиг хугарлууд нь суултуур болон шал руу цохисноос болсон” гэж давтан хэлсэн байна.

Талийгаачийн өмгөөлөгч нар шал руу цохих үед уг гэмтэл үүсэх боломжгүй гэж үзэж, суултуур руу цохисноос болж үүссэн гэмтэл шинжилгээний явцад илрээгүй гэжээ.

"ТҮҮНИЙ ҮХЭЛД МИНИЙ БУРУУ БАЙГАА, ГЭХДЭЭ БИ САНААТАЙГААР АМИНД НЬ ХҮРЭЭГҮЙ"

Бишимбаеваас буруугаа хүлээж байгаа эсэхийг нь асуухад:

-Би буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Салтанатыг хэзээ ч тамлаж байгаагүй.

Буруугийн мэдрэмж мэдэрч байна. Харин санаатайгаар онц хэрцгийгээр аллага үйлдсэн гэж хүлээн зөвшөөрөхгүй. Түүний үхэлд миний буруу байгаа, миний үйлдэл түүнийг үхэлд хүргэсэн гэдгийг бол би хүлээн зөвшөөрч байна. Би гүнээ гэмшиж, буруугийн мэдрэмж мэдэрч байна. Гэхдээ түүнийг санаатайгаар хэрцгийгээр хөнөөхийг хүссэн, тамласан гэдгийг би хүлээн зөвшөөрч чадахгүй. Зодож цохисон, гэхдээ алах гэж биш, ийм үр дагавар гарна гэж бодоогүй...

ТАЛИЙГААЧИЙН ҮЕЭЛ ДҮҮ НАР: САЛТАНАТ НӨХӨРТ ГАРААД АХ ДҮҮ, НАЙЗ НӨХӨДТЭЙГӨӨ УУЛЗАХАА БОЛЬСОН

Шүүгдэгчийг байцаасны дараа Салтанат Нукеновагийн үеэл дүү нар болох Самал, Айнур нараас мэдүүлэг авав. Тэд:

-Бишимбаев Салтанат руу нэг бус удаа гар далайсан. Салтанат бидэнд “Байнга хөхөрсөн байдгаасаа болж ах дүү, найз нартайгаа уулзаж чадахгүй байна” гэж ярьж байсан. Куандык түүнийг мөрдсөн. Салтанат нөхөрт гарснаасаа хойш ойр дотныхон болон найз нартайгаа харилцахаа больсон. Куандыкийг л байнга хардаг байсан.

ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ЭМЧ: БИДНИЙГ ИРЭХЭД ЦОГЦОС ХҮЙТЭН БОЛСОН БАЙСАН

Түргэн тусламжийн эмч Нурлан Мухамбеденов “Биднийг ирэхэд бүсгүй ухаангүй хэвтэж байсан, зүрхний цохилт нь чагнагдахгүй байсан. Амьсгал, зүрхний цохилт байгаагүй. Цогцос хүйтэн болсон байсан. Ойролцоогоор цаг хагасын дараа хүүрийн толбонууд үүссэн" гэлээ. 

Цагдаагийн ажилтнуудыг хүлээж байхдаа Бишимбаев болон түүний үеэл Байжанов нар бүсгүйд сэхээн амьдруулах арга хэмжээ авсан байж болох бичлэгийг сонсоход, 103-ын ажилтны асуултад сайд асны үеэл голчлон хариулж байжээ. Бишимбаев түргэн тусламжийнхантай ярих үеэрээ уйлж байв.

ЦАГДАА: БҮХ ЗҮЙЛ МИНИЙ ЭНГЭРИЙН БИЧЛЭГЭЭС ХАРАГДАНА

Дуудлагын дагуу ирсэн цагдаагийн ажилтан Максим Марченко шүүх хурлын үеэрх асуултуудад тодорхой хариулт өгөлгүйгээр түүний энгэрийн камерын бичлэгийг харахыг хүсэв. 2023 оны арваннэгдүгээр сарын 9-ний орой болсон үйл явдлын бичлэгт Бишимбаев гавтай, рестораны ширээний ард байцаалт өгч байгаа нь харагдана.

ЗАСВАРЫН АЖИЛТАН: VIP ӨРӨӨНӨӨС ЧАНГА ЧИМЭЭ ГАРЧ БАЙСАН

Бас нэгэн гэрч болох засвар хийж байсан будагчин Таир Меирбеков “Бишимбаев, Нукенова нар өглөөний 06:00 цаг хүртэл рестораны VIP өрөөнд байсан. Өрөөнөөс чанга чимээ гарч байсан. Үүний дараа Бишимбаев VIP өрөөнөөс гарч ирж, Салтанатыг лифтний зүг чирч явсан” гэжээ. Бүсгүй VIP өрөөнөөс анх гарч ирэхэд нүүрэнд нь гэмтэл байгаагүй гэж будагчин хариулав.

БИШИМБАЕВ: САЛТАНАТЫГ ТАНЬДАГ БАЙСАН ХҮМҮҮС УУДАГ БАЙСНЫГ НЬ МЭДНЭ

Зурхай судлаач байсан Салтанат Нукеноваг сэтгэцийн өвчин болон архины хамааралтай байсан гэх мэдээллийн талаар баттай нотолгоо байгаа эсэхийг шүүгдэгчээс асуухад Бишимбаев “Тийм зүйл байгаагүй, гэхдээ түүнийг мэддэг байсан бүх хүн уудаг байсныг нь хэлж чадна” гэж хариулжээ.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдсан Салтанат Нукенова зурхай судлаачаар ажилладаг байсан бөгөөд астрологчийн хувиар хувийн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг байжээ. Куандык Бишимбаев түүнийг Инстаграмаас харж, зурхайн үйлчилгээ авах үеэрээ танилцсан байна. Бишимбаев бүсгүйтэй дахиж уулзах, болзох оролдогоо зургаан сарын турш хийж, Салтанат эхэндээ түүнтэй уулзахаас татгалзаж байжээ. Бүсгүй Бишимбаевтай уулзмааргүй байгаа тухайгаа найзууддаа ярьж байсан гэнэ. Харин 2022 оны зун түүнтэй уулзахыг зөвшөөрч, намар нь хуримын ёслолоо хийжээ. Удалгүй бүсгүй ойр дотныхон, найз нөхдөдөө нөхөр нь түүнийг араар нь тавьсан гэж гүтгэн, гарч орохыг хориглож, хэнтэй холбоотой байгааг нь хянаж, байнга гар хүрдэг болсон талаар ярьсан байна.

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(202.9.40.212) 2024 оны 04 сарын 17

Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

0  |  0
Зочин(202.126.88.168) 2024 оны 04 сарын 14

Шууд цаазлаачээээээ

0  |  0
Зочин(202.126.88.168) 2024 оны 04 сарын 14

Шууд цаазлаачээээээ

0  |  0
Зочин(202.126.88.168) 2024 оны 04 сарын 15

Шууд цаазлаачээээээ

1  |  0
Зочин(202.126.88.168) 2024 оны 04 сарын 14

Шууд цаазлаачээээээ

0  |  0
Зочин(202.126.88.168) 2024 оны 04 сарын 14

Шууд цаазлаачээээээ

0  |  0
Зочин(202.126.88.168) 2024 оны 04 сарын 14

Шууд цаазлаачээээээ

0  |  0
Зочин(202.126.88.168) 2024 оны 04 сарын 14

Шууд цаазлаачээээээ

0  |  0
Зочин(202.126.88.168) 2024 оны 04 сарын 14

Шууд цаазлаачээээээ

0  |  0
Зочин(202.126.88.168) 2024 оны 04 сарын 14

Шууд цаазлаачээээээ

0  |  0
мөнх (66.181.189.110) 2024 оны 04 сарын 12

гаж донтон

1  |  0
Top