Казахстанаас Арабын нэгдсэн эмирт улсад суугаа Элчин сайдын зөвлөх Сакен Мамашийг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуулианы улмаас албан тушаалаас нь буулгажээ.
Түүнийг Казахстаны хилээр орж ирэнгүүт нь албан тушаалаас нь чөлөөлж, эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Дипломат эхнэрээ зодсон хэргийнхээ талаарх дуулианыг чимээгүй болгохыг оролджээ. Бүгд найрамдах Казахстан улсын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд “Гадаад хэргийн яам энэ хэргийг онцгойлон хяналтдаа авсан. Сакен Мамашийг тавдугаар сарын 9-нд хилээр орж ирэхэд нь хуульд заасны дагуу албан тушаалаас нь чөлөөлсөн. Түүнд хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ хэргийн талаар нарийн ширийн зүйлийг бид мэдэхгүй, оролцох эрхгүй ч бид эхнэр Каринатай нь биечлэн уулзаж, ярилцсан. Бид бүсгүйд дээд зэргийн дэмжлэг үзүүлэх болно” гэлээ.
Сакен Мамашийн эхнэр Карина Мамаш “Нүкте” YouTube сувагт гэр бүлийн хүчирхийлэлд олон жил байсан талаараа ярилцлага өгчээ. Бүсгүй тавдугаар сарын 5-нд төрдөө хандан тусламж хүссэн юм. Тэрбээр 10 жилийн турш хүчирхийлэлд байснаа хэлж буй. Тавдугаар сарын 9-нд Астанад эргэж ирсэн Каринаг болон хүүхдүүдийг нь тусгай төвд байршуулсан байна.
Бүсгүйн ярьж буйгаар дипломат нөхөр нь энэ сарын 3-нд түүний гар утсыг булаан авсан гэнэ. Учир нь Карина дахиад гар далайвал хүчирхийллийн талаарх баримтуудыг цахимд тавина гэж сүрдүүлсэн аж.
Карина болсон бүх зүйлийн талаар эгчдээ ярьж, эгч нь хэргийн талаар нийтэд мэдээлжээ. Сакен Мамаш эхнэртээ “Чи миний хувийн өмч” гэж хэлдэг байсан бөгөөд хүссэнээрээ түүнд хандана, тэглээ гээд ямар ч ял шийтгэл хүлээхгүй гэдэг гэнэ. Дипломат ингэж ил зарлаад эгчийнх нь дэргэд Каринаг зодсон байна. Эгч нь бичлэг хийхэд уурласан залуу хадам эгчийгээ мөн цохижээ. Хоёр бүсгүй хүчирхийлэгчээс зугтаж чадсан бөгөөд олон жилийн хүчирхийллийн талаарх баримтуудаа цахимд дэлгэсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
Сайхан хүүхнүүд өнгө нь гундаад харц нь гунигтаад ирвэл нөхөр нь хартай байх магадлал их өндөр байх юм. Сумъяабазар мисс Мичидмааг сайн гөвдөг байсан тухай дээр үеэсээ л яригддаг. УИХ гишүүн Мөнхбат бас л эхнэрээ зоддог шуум гарч байсан
tsarai muutai erchuud yaasan saihan ehneruudtei ym ymar ch hargisladag ym olon jil yaaj tesverledeg bna a , hayaad l erh choloogoo hooh heregtei