ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ: Салтанат удаан тарчилж амьсгал хураасан

2024 оны 05 сарын 02

- Эхнэрээ хөнөөсөн сайд асныг шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ -

Казахстанд болж буй эхнэрээ хөнөөсөн Эдийн засгийн сайд асныг шүүх хурал олон улсын анхаарлыг татаж буй. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэлд тус улсын залуусыг хөдөлгөж, олон улсад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлыг хөндсөн энэхүү шүүх хурлын явцын талаар мэдээлэл хүргэж байна.

Бүсгүйн цусанд согтууруулах ундааны хэмжээ их байгаагүй

Астана хотод эхнэрээ хөнөөсөн сайд асан Куандык Бишимбаевыг шүүх ээлжит хурал дөрөвдүгээр сарын 29-нд болж, талуудын хэлэлцүүлэг болов. Шүүх хурал өглөө эхлэх байсан ч шүүгдэгч Куандык Бишимбаев болон хэрэг гарсан рестораны менежер, Бишимбаевын үеэл Бакытжан Байжанов нарыг шүүх танхимд авчрах цаг хойшилж, шүүх хурал үдээс өмнө үргэлжиллээ. Хамгаалалттай холбоотой саатал гарсны улмаас шүүгдэгчдийг шүүх танхимд оройтож авчирчээ. Дараагийн шүүх хурал тавдугаар сарын 2-нд буюу өнөөдөр болно.

Өмнөх шүүх хурал дээр Салтанат Нукенова амиа алдсан өдөр Бишимбаевын залгаж ярьсан үзмэрч эмэгтэйг дуудаж байцаасан билээ. Тэрбээр байцаалт өгөхөөсөө өмнө “Над руу чиглэсэн заналхийлэл ихээр ирж байгаа учраас хаалттайгаар байцааж өгөөч” хэмээн гуйсан. Гэвч шүүх түүний гуйлтаас татгалзсан юм.

Шүүгдэгч Бишимбаев эхнэрээ яаж зодсон, амьсгал хураасных нь дараа үзмэрч рүү залгаж, танилтайгаа юу бичилцсэн тухайгаа ярьжээ. Хэрэг гардаг өдөр тэрбээр Салтанатыг эхлээд ариун цэврийн өрөөнд зодсон бөгөөд түүний ярьж буйгаар Салтанат Нукенова маргалдах үеэрээ түүний бэлэглэсэн гоёлуудыг тайлж, суултуур руу шидсэн гэнэ. Дараа нь бүсгүй нүүрээрээ суултуур, шал руу унаж гэмтэл авчээ.

Шинжилгээний дүгнэлтээр гоёл чимэглэлүүдийг Салтанатын гараас татаж авсан байсан бөгөөд бүсгүйн цусанд согтууруулах ундааны хэмжээ их байгаагүй нь тогтоогджээ. Тиймээс Салтанат тухайн үед ухаанаа алдсан байх боломжгүй аж. Хамарны хугарлууд нь хүнийг суултуур руу цохисноос л болж үүсэх гэмтэл байсныг шинжээч эмч Тахир Халимназаров хэлжээ.

Хоёр дахь удаагаа Бишимбаев лифтнээс гарч ирээд эхнэрээ зоджээ. Түүний өөрийнх нь ярьж буйгаар хосууд гэртээ харихаар ресторанаас гарч ирсэн ч Бишимбаев их согтсон байсан болохоор гадаа гараад иржээ. Хосууд VIP өрөө рүүгээ буцаж орохоор явж байхдаа лифтэнд дахин маргаж, Салтанат өрөө рүү орохоор гарахад нь Бишимбаев зогсоогоод нүүр рүү нь дөрвөн удаа цохисон байна. Бүсгүйг унахад Бишимбаев хэд хэдэн удаа өшиглөж, үснээс нь татаж босгохоор оролдож, VIP өрөө рүү чирч явжээ. Лифтнээс гарч ирсэн хэсгийн бичлэгийг шүүхийн танхимд үзүүлсэн байна. Цаашаа юу болсон нь тодорхой бус байгаа юм. Учир нь өрөөнд камер байгаагүй.

Бишимбаевын ярьж буйгаар, тэр Салтанатыг үснээс нь барьж, дөрвөн удаа хүчтэй алгадсан бөгөөд хоёр удаа баруун гараараа, хоёр удаа зүүн гараараа алгадсан гэнэ. Салтанат унахад гуя, өгзөг рүү нь 3-4 удаа өшиглөсөн гэжээ. Бишимбаев энэ үедээ амин тус газар нь цохиж болохгүй гэдгээ мэдэж байсан бөгөөд “Босооч чи” гэж хэлсэн тухайгаа мэдүүлдэг. Тэр энэ шүүх хурал дээр ч мөн “Би ууртай байсан болохоор Салтанатыг үснээс нь татаж босгох гэсэн” гэж хэлжээ. Тэгээд Салтанатыг буйдан руу хэвтээд унтаад өглөө гэж бодсон гэнэ. Тэрбээр эхнэрээ пиджаакаараа хучаад, хажууд нь хэвтсэн гэжээ.

Олон цаг тарчилсан

Маргааш өглөө нь Бишимбаев эхнэрээ хэвтсэн чигээр нь өрөөнд үлдээгээд өөрөө ажлаа хийхээр гарсан байна. Түргэн тусламжийг тэрбээр орой л дуудсан бөгөөд бүсгүйн нүүр, бие хүйтэн болсон байв. Эмч ирээд нас барсныг нь хэлжээ. Нүүрэндээ олон гэмтэлтэй, биедээ хөхрөлтүүдтэй Салтанат Нукенова цочмог гэмтлүүдийг дагалдсан гавал-тархины битүү гэмтлээс болж амьсгал хураасан гэх шинжилгээний дүгнэлт гарсан билээ.

Шинжээч эмчийн ярьснаар бүсгүй амьсгал хураахынхаа өмнөх хэдэн цагт шаналсан бөгөөд Бишимбаевыг түргэн тусламж дуудах хүртэл удаан тарчилж нас баржээ.

Бишимбаевтай хамт үеэлийг нь шүүж байна

Бишимбаевтай хамт түүний үеэл Бакытжан Байжановыг шүүж байгаа юм. Тэрбээр Bau рестораны харьяалагддаг “Гастроцентр”-ын захирал. Түүнийг онц хэрцгий гэмт хэргийн талаар мэдүүлээгүй, нуун дарагдуулсан гэж буруутгаж байгаа юм. Залуу буруугаа хүлээхгүй байгаа аж. Тэрбээр Бишимбаевт эхнэрээ зодсоныхоо дараа машин руугаа авч явах, дараа нь VIP өрөө рүү авч явахад тусалсан байна.

Үүнээс гадна Бишимбаев эхнэрээ зодсоныхоо дараа Байжановоос ажилчдаа явуулж, хяналтын камерын бичлэгийг устгахыг гуйсан гэнэ. Шүүх хурлын үеэр тодорхой болсон нэг зүйл нь хэрэг гарсан арваннэгдүгээр сарын 9-ний өдөр Bau рестораныг Астанад Путины айлчлалаар ирсэн Оросын төлөөлөгчдөд захиалсан байсан бөгөөд хэргийн улмаас захиалгыг цуцалжээ.

Бишимбаевын өөрийнх нь ярьж буйгаар камерын бичлэгийг хэргээ нуухын тулд устгуулах гээгүй, харин видео Телеграм сувгуудаар тарахаас сэргийлж устгуулахыг хүссэн гэнэ.

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.14.182) 2024 оны 05 сарын 17

Үүнээс сургамж авах хэрэгтэй. Залуучууд ийм бусармаг амьтдын үгээр байж, хий гэсэн болгоныг нь хийгээд байвал эцэстээ нүгэл нүдээ олно гэгчээр өөрсдөө л хохирно. Тиймээс ийм юмнуудыг дагаж салбагнах хэрэггүй гэдгийг ойлгоосой доо.\n

0  |  0
zochin(87.214.24.143) 2024 оны 05 сарын 14

mongo buhniig diilne gej boddog muusain aluurchinguud, iim saihan emegteig saihan avaad yvj chadahgui yun unetei zuult, unetei huvtsas ter chini yu ym , minii avch ogson unetei huvtsas edleluudiig tail gej daramtalj shaldalsan baih da muu aluurchin , avch ogson ymiig mini tailaad shaldan zail gej bgaa ym shig l yrgalj baisan

0  |  0
DR. ADITYA(102.88.69.78) 2024 оны 05 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
DR. ADITYA(102.88.69.78) 2024 оны 05 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
123(66.181.185.224) 2024 оны 05 сарын 03

Яс юман дээр иймэрхүү мөнгөндөө бардсан новшнуудтай өөрөөр үзэлцэх хэрэгтэй. \nХайрлана гэж гэрлэчихээд зовоогоод, зодож нүдээд байвал би шууд гэмгйүгээр үхсэн болгоно. Хордтол нь архиар шахах, эсвэл яаж ийгээд тахир дутуу болгоно. Хэрэв миний хайртай эгч, дүүг ингэж тамлавал би хувийн өшөө авна. Хаа ч явсан олоод тамлана, тахир дутуу болгоно. \nАвилгатай улсад шүүхийг аргалж магад. Гэхдээ би бол яавч хайртай эгчийгээ, дүүгээ ийм байдалд оруулахгүй. Заввал өшөөгөө авна. Харамстал нь...

1  |  1
к(66.181.179.27) 2024 оны 05 сарын 03

Амьд үхдэл болж үлдсэн насаа дуусгаарай, муу алуурчин

2  |  0
зочин(202.21.104.98) 2024 оны 05 сарын 03

хасган бомбоо монгол хамаагүй

2  |  3
ж(202.179.26.150) 2024 оны 05 сарын 03

монголд ийм нээлттэй байх хэрэгтэй. эсрэгээрээ хүний нүүр царайг нь нууцалдаг

6  |  0
зочин(66.181.167.4) 2024 оны 05 сарын 03

системийн зөрчил, хуучин ЗХУ-ын орон зайд дундад болон төв азид лалын шашин яаж хүчээ авч байгааг л харуулсан хэрэг, лалын уламжлалаараа бол эхнэр бол нөхрийн өмч, тэгэхээр алхад асуудалгүй байдаг гэтэл хуучин ЗХУ-н үеээс уламжилж ирсэн зарим зүйлстэй зөрчилдөөд байна

2  |  2
Top