САЛТАНАТ НУКЕНОВАГИЙН ААВ: Бид улсынхаа шүүхэд итгэж байна

2024 оны 05 сарын 15

Казахстанд 2023 оны арваннэгдүгээр сард нөхрийнхөө гарт амиа алдсан Салтанат Нукеновагийн аав Амангельды Нукенов хэвлэлд анх удаагаа ам нээжээ.

Тэрбээр охиных нь аминд хүрсэн сайд асан Куандык Бишимбаевын тухай анх удаагаа ярьж байгаа нь энэ юм. Амангельды Нукенов “Бишимбаевт бүх насаар нь хорих ял оноох нь шударга зүйл болно. Дэлхий дахинд ийм хэрэгт бүх насаар нь хорих ял оноодог. Шүүх үнэн зөв шийдвэр гаргах байх гэж бодож байна. Бид та бүхний адил улсдаа, шүүхийнхээ шударга байдалд итгэж байна” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Шүүх өөр шийдвэр гаргавал шударга бус гэж тэрбээр үзэх аж. Хэрэгтэн Бишимбаевыг шүүх хурлын үйл явцыг Казахстаны Дээд шүүхийн албан ёсны сувгаар дамжуулдаг билээ. Түүнийг Казахстаны Үндсэн хуулийн хоёр заалтаар шүүж байгаа юм. Онц хэрцгийгээр хүний амь хөнөөсөн, эхнэрээ хүчирхийлж, дарамталсан гэх хоёр зүйл ангиар анхан шатны шүүхээс түүнд 24 жилийн хорих ял оноосон.

Салтанатын аав “Эхнэр бид хоёр Бишимбаевын үйлдсэн яргаллын тухай шинэ зүйлс олж мэдсээр байна. Бид хоёрын зүрх өвддөг. Бид энэ бүх хугацаанд эмнэлэгт үхэж байсан... Бид эдгээр шүүх хуралд оролцож чадаагүй. Бидний сонсож байгаа зүйл хангалттай” гэсэн байна.

Салтанат Нукеновагийн аав Казахстаны Ерөнхийлөгч К.Токаевт хандан охиныг нь хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах явцад хууль журмыг дагаж мөрдөхөд тавьж буй хяналтад нь талархал илэрхийлжээ.

Бишимбаев эхнэрээ найман цаг орчим хугацаанд зодож хөнөөснийхөө дараа “Би уурандаа түүнийг түлхэж, тэр өөрөө суултуур болон шал руу унаж, гэмтлүүд авсан” гэж мэдүүлсэн бол шүүх хурлын явцад эхнэрээ тамлаж байгаагаа утсан дээрээ бичсэн нь тодорхой болсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top