БНХАУ-ын Гуандун мужийн Гуанжоу хотод торнадо болсны улмаас таван хүн амиа алдаж, 33 хүн эмнэлэгт хүргэгджээ. Дөрвөн тосгоноор дайран өнгөрсөн торнадод 140 үйлдвэрийн барилга өртжээ. Үүнтэй зэрэгцэн Гуанжоу хотод таван см голчтой том мөндөр орсон байна.
-АНУ-ын Оклахома мужид торнадо болсны улмаас гурван хүн, тэр дундаа бага насны хүүхэд амиа алджээ. Канзас, Миссури, Оклахома болон Техас мужид торнадо болох тухай сэрэмжлүүлэг гарсан байна. Оклахома мужийн амбан захирагч Кевин Ститт тус мужид онц байдал зарлажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Алтан Ордынхны үгийг сонсоцгоо!!!