Дархан-Уул, Сэлэнгэ аймагт дуу цахилгаантай, их хэмжээний мөндөр, хүчтэй аадар бороо өчигдөр шөнө /2022.06.22/ орлоо. Дарханы Ус цаг уурын газраас өгсөн мэдээллээр 10 мм-ын хэмжээтэй тунадас орсон бөгөөд мөндөр том хэмжээтэй, маш хүчтэй орсон учраас ургацын талбайд тарьсан ногоо, тариа мөндөрт цохигдож усанд нэрвэгдсэн байх магадлалтай байгаа ажээ.
Харин Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Ширээн нуруунд амьдардаг эх сурвалжийн ярьснаар талбайд тарьсан лууван, манжин, өргөст хэмх, улаан лооль, сонгино, сармис, үхрийн нүд, алим зэрэг жимснүүд их хэмжээгээр сүйдсэн байна.
Одоогоор хохирлын хэмжээг тооцохоор ажиллаж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )