Ипотекийн зээлийг 1.2 их наяд төгрөгөөр санхүүжүүлснээр 10 мянган айл өрх хамрагдах боломжтой

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 01

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг баталлаа. Иргэдэд эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэх Хуримтлалын санг уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн эзэмших хувьцааны ногдол ашгаас бүрдүүлж, сангийн хөрөнгийг Монголбанкин дахь төрийн сангийн дансанд байршуулахаар уг тогтоолд заасан.

Стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг “Хуримтлалын сан”-д төвлөрснөөр Үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөр хэрэгжүүлж, эхний ээлжинд 1.2 их наяд төгрөгийн санхүүжилтээр 10 000 айл өрх ипотекийн зээлд хамрагдах боломжийг бүрдүүллээ.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ удахгүй хэлэлцэх бөгөөд тус хууль батлагдсанаар Дархан, Эрдэнэт, Налайх, Багануурыг “Улсын зэрэглэлтэй хот” болгож, бие даан хөгжүүлэх боломж бүрдсэнтэй холбоотойгоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Налайх дүүрэгт амьдардаг иргэд шинээр орон сууц худалдан авсан тохиолдолд Ипотекийн 3 хувийн хүүтэй зээлд хамрагдах эрх зүйн зохицуулалт албан ёсоор шийдэгдлээ. Ингэснээр Засгийн газрын 2023 оны “Хот, хөдөөгийн сэргэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолд тусгагдсаны дагуу жилийн 3 хувийн хүүгийн хөнгөлөлттэй Ипотекийн зээлд нийслэлийн алслагдсан дүүргүүд болох Налайх, Багануур, Багахангай дүүргийн иргэд хамрагдах боломж нээгдлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ган(66.181.185.224) 2024 оны 05 сарын 02

Далдар. \nХэдэн гал сөнөөгчийн амиар наадсан хулгайч билээ чи?

0  |  0
Top