Монгол Улс газар нутгийн онцлог, хүн амын тархай суурьшсан байдал зэргээс шалтгаалан яаралтай тусламжийг агаарын замаар хүргэх зайлшгүй шаардлага улам нэмэгдэж байна.
Энэ хэрэгцээг хангаж, мэргэжлийн түвшний үйлчилгээ хүргэх зорилгоор бид Францын мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, олон улсын стандартад нийцсэн нисдэг тэрэгний түргэн тусламжийн үйлчилгээний цогц системийг үндэсний хэмжээнд нутагшуулах ажлыг эхлүүллээ.
Ингэснээр иргэдэд эмнэлгийн тусламжийг шуурхай, аюулгүй, хүртээмжтэй хүргэх шинэ шатанд шилжиж байна. Энэ бол яаралтай үед нисдэг тэргээр иргэдийн амь нас, эрүүл мэндийг аврах чадамжийг нэмэгдүүлэх, хөдөө орон нутгийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах бодит алхам юм.
Цаашид зөвхөн өнөөгийн хэрэгцээг хангах бус, нисдэг тэрэгний тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, нисгэгчгүй нисдэг төхөөрөмж зэрэг дэвшилтэт технологийг агаарын тусламжийн нэгдсэн системд үе шаттайгаар нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Энэ бол иргэн бүрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн, олон улсын стандартыг үе шаттай нэвтрүүлэх шийдлүүдийн нэг юм.
Сэтгэгдэл ( 0 )