Ираны Ерөнхийлөгчийн нисдэг тэрэгний хэлтэрхий байж болох зүйлийг олжээ

2024 оны 05 сарын 20

Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси болон тус улсын Гадаад хэргийн сайдын зорчиж явсан нисдэг тэрэг осолдож, тэднийг хайх ажиллагаа үргэлжилж байна.

Ираны Ерөнхийлөгч Иран-Азербайжаны хил орчимд далангийн нээлтэд очоод Табриз хот руу явж байжээ. Эбрахим Раисигийн зорчиж явсан нисдэг тэрэг осолдсон байж болох газар руу аврах баг явсан байна.

 

 

Туркийн Akinci дроноор уг нисдэг тэрэгний хэлтэрхий байж болох зүйлийг олжээ. Ослын шалтгааныг өтгөн манангийн улмаас үзэгдэх орчин хязгаарлагдсанаас болсон гэж урьдчилсан байдлаар дүгнэжээ.

Ираны Ерөнхийлөгч болон Гадаад хэргийн сайдыг хайх ажиллагаанд ОХУ, Азербайжан, Армен, Турк зэрэг улсууд тусалж байна.

Өтгөн манангийн улмаас аврах ажиллагаанд хүндрэл учирч байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top