Ираны Ерөнхийлөгчтэй салах ёс хийж байна

2024 оны 05 сарын 21

Иранчууд нисдэг тэрэгний ослоор амиа алдсан Ерөнхийлөгч Эбрахим Раиси, Гадаад хэргийн сайд Хосейн Амир Абдоллахиян зэрэг албаны хүмүүстэй салах ёс хийж байна.

IRNA агентлагийн мэдээлснээр салах ёс хийх ажиллагаанд олон мянган хүн оролцож байгаа бөгөөд хүмүүсийн дийлэнх нь гашуудлын хувцас өмсжээ.

Салах ёс гүйцэтгэсний дараа амиа алдсан түшмэдийн шарилыг Тегеран руу аваачих юм байна. Тэнд бүх нийтийн залбирал болох аж.

Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раисиг тавдугаар сарын 23-нд төрсөн хот Мешхедэд нь оршуулах талаар тус улсын Дэд ерөнхийлөгч Мохсен Мансури мэдэгдсэн юм.

ВИДЕО ҮЗЭХ: 

 
 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top