Ираны дэд ерөнхийлөгч осолд амиа алдсан Раисигийн үүргийг орлон гүйцэтгэнэ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 20

 

Ираны тэргүүн дэд ерөнхийлөгч Мохаммад Мохбер тус улсын Үндсэн хуульд заасны дагуу нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн Ерөнхийлөгч Эбрахим Раисигийн үүргийг түр орлон гүйцэтгэхээр болжээ.

Тэрбээр ерөнхийлөгчийн сонгууль болох хүртэлх 50 хоногийн хугацаанд төрийн тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэх юм. Ерөнхийлөгчийн нөхөн сонгуулийг 50 хоногийн дотор зохион байгуулах хуулийн заалттай

 

 

Ираны Ерөнхийлөгч агсан Эбрахим Раиси, гадаад хэргийн сайд агсан Хосейн Амир Абдоллахиан болон бусад албаны хүмүүсийг тээвэрлэж явсан нисдэг тэрэг өнгөрсөн ням гарагт Ираны баруун хойд нутгийн Верзеган бүсэд осолдсон билээ. Тэд Азербайжанд болсон "Гыз Галасы" далангийн нээлтэд оролцоод, буцаж байжээ. Ираны аврах баг амь үрэгдэгсдийн цогцсыг илрүүлж, Табриз хот руу илгээсэн тухай Ираны Улаан хавирган сар нийгэмлэгийн тэргүүн Пир Хосейн Коливанд мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top