Ираны ерөнхийлөгчөөр шинэчлэгч Пезешкиан сонгогдов

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 07 сарын 06

 

Ираны ерөнхийлөгчийн сонгуульд Масуд Пезешкиан ялалт байгуулжээ.

Ираны Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллээр, сонгуулийн ирц 49.8 хувьтай байв. Нийт 30 сая 510157 саналын хуудсыг тоолсноос Масуд Пезешкиан 16 сая 384403 санал авсан бол түүний өрсөлдөгч Саид Жалили 13 сая 538179 санал авчээ. Пезешкиан Исламын Бүгд Найрамдах Иран Улсын түүхэнд ес дэх ерөнхийлөгч болж байна.

Ираны Ерөнхийлөгч нь оюун санааны удирдагч аятолла Али Хаменеин дараа ордог хоёр дахь өндөр албан тушаал юм. Төрийн тэргүүний чиг үүрэгт Үндсэн хуулийн хэрэгжүүлэх, гүйцэтгэх засаглалыг тэргүүлэх үүрэг ордог байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top