Израил, ХАМАС гал зогсоох хэлэлцээ хийхэд ойрхон байна

2024 оны 07 сарын 04

Израил болон ХАМАС хөдөлгөөн Газын зурваст гал зогсоох хэлэлцээ хийхэд ойрхон байгаа талаар CNN телевиз мэдээллээ.

Тус телевизийн мэдээлж буйгаар Израил, ХАМАС нь гал зогсоох хэлэлцээ хийхийн даваан дээр байгаа бөгөөд Израилийн Засгийн газар олзны хүмүүсийн асуудлаар ХАМАС-аас хариу авч, тус хөдөлгөөнд буцаан хариу өгөхөөр бэлтгэж байгаа аж.

Израилийн эрх баригчид жуучлагчаар дамжуулан ХАМАС хөдөлгөөний төлөөлөгч нараас олзны хүмүүсийн тухай нааштай хариу авсан байна. Израилийн талаас үүнийг үнэлж буйгаа илэрхийлж, ХАМАС-т хариу өгөхөөр бэлтгэж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top