Ален Делоны гэр бүл хайртай нохойг нь унтуулахгүй байхаар шийджээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 22

Францын алдарт жүжигчин агсан Ален Делоны гэр бүл, алдартны гэрээсэлж үлдээснээр хайртай нохойг нь хүнлэг аргаар унтуулж, хамт оршуулахаас татгалзжээ.

Франц улсад гэрийн тэжээвэр амьтныг эзнийх нь хүсэлтээр унтуулахыг хориглосон хууль байдаггүй. Өнгөрсөн ням гарагт 88 насандаа хорвоог орхисон Ален Делон Лубо нэртэй бельги овчаркаа өөртэй нь хамт оршуулахыг хүсэж, гэрээслэл үлдээсэн байна. Харин жүжигчний охин 10 настай нохойг амьд үлдээхээр шийджээ.

Ален Делон хүүхэд шигээ хайрладаг нохойтой нь хамт оршуулахыг хүсэж байгаа тухай 2018 онд “Paris Match” сэтгүүлд ярилцлага өгөхдөө дурдаж байжээ. Тэрээр “Би амьдралдаа нийт 50 нохой тэжээж байсан. Харин Луна нохойтой онцгой холбоотой. Намайг нас барсны дараа түүнд тариа хийхийг би малын эмчээс хүснэ. Хайртай нохой минь миний шарил дээр шаналж үхсэнээс дээр” гэж жүжигчин ярьж байжээ.

Ален Делоны Ла Брюлери эдлэнд түүний 35 нохойг оршуулсан байдаг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top