Энэтхэгийн Ерөнхий сайд Украинд 32 жилийн дараа айлчилж байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 23

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Украин улсад айлчилж байна. Түүний энэхүү айлчлал нь тус хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Энэтхэгийн Ерөнхий сайдын тус улсад хийж буй анхны айлчлал юм.

Тэрбээр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй уулзахаар төлөвлөж байна.

Үүнээс өмнө Нарендра Моди Польш улсад айлчилж, Польшийн Ерөнхий сайд Доналд Тусктай уулзсан билээ. Тускын мэдэгдсэнээр, Нарендра Моди Украин дахь зэвсэгт мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахад бэлэн буйгаа илэрхийлсэн байна. Энэтхэгийн Ерөнхий сайд энэ сарын эхээр Москвад албан ёсны айлчлал мөн хийсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top