Алдарт “Linkin Park” хамтлаг Эмили Армстронгийг гоцлол дуучнаар авчээ. Энэ тухай тус хамтлаг сүүлийн 7 жилд гарч буй анхны “The Emptiness Machine” синглээ танилцуулахдаа зарласан байна. Армстронг өмнө нь “Dead Sara” рок хамтлагийн гоцлол дуучин байжээ.
Тус хамтлаг мөн сүүлийн долоон жилд анх удаа концерт хийж байна. “Linkin Park” Лос Анжелес, Нью Йорк, Германы Хамбург, Их Британийн Лондон, БНСУ-ын Сөүл болон Колумбын Богота хотуудад аялан тоглолт хийхээр төлөвлөж байна. 2023 оны гуравдугаар сард тус хамтлаг хиймэл оюун ухааны тусламжтай шинэ клип гаргаж байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )