СОР29: Азербайжаны мега төслүүд Евроазийн эрчим хүчний газрын зургийг өөрчилсөн

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 12

“Азербайжан нь өрнийг дорнотой, өмнөдийг умардтай учруулдаг орон. Газар зүйн хувьд ч бус. Бид олон улсын тоглогч нарын хооронд улс төр, соёл, эрчим хүч, худалдааны болон тээврийн гүүр барьж чадна гэж Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтыг нээж үг хэлэхдээ цохон тэмдэглэлээ.

Тэрбээр Азербайжаны эхлүүлсэн мега төслүүд нь Евроазийн эрчим хүч, тээврийн газрын зургийг хэдийн өөрчилж, олон талт хамтын ажиллагааны үр бүтээлтэй форматуудыг бий болгоод байна гэж онцлов.
 


“Их 20” бүлгийн орнууд хүлэмжийн хийн томоохон үйлдвэрлэгчид юм гэж Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын нээлтийн үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгджээ.

Түүний хэлснээр, бүх улс орон өөрийн хувь нэмрээ оруулах учиртай. “Их 20” бүлгийн орнууд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх ёстой. Тэд хүлэмжийн хийн хамгийн том үйлдвэрлэгчид бөгөөд асар их боломж нөөцтэй, үүрэг хариуцлагатай улс орнууд. Улс орон бүр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх өөрийн гэсэн зэвсэг, эх үүсвэртэй байх ёстой. НҮБ энэ чиглэлээр авч буй бүхий л хүчин чармайлтыг дэмжинэ” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top