Азербайжаны нийслэл Баку хотноо болж буй COP29 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын Талуудын 29 дүгээр бага хурлын хүрээнд энэ сарын 16-нд ногоон дижитал үйл ажиллагааны тухай өндөр түвшний дугуй ширээний ярилцлага болно.
Азербайжаны Дижитал хөгжил, тээврийн яам, Олон улсын харилцаа холбооны байгууллагатай хамтран зохион байгуулах арга хэмжээний үр дүнгээр Ногоон дижитал үйл ажиллагааны тухай тунхаг бичгийг батална. Баримт бичигт дижитал шилжилтийг эрчимжүүлэх, мэдээллийн технологийн салбар дахь хүлэмжийн хийн ялгарлын бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ногоон дижитал технологийн хүртээмжийг сайжруулах зэрэг асуудлыг тусгахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 0 )