Ерөнхийлөгч Азербайжаны Үндэсний түүхийн музей үзэж сонирхлоо

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 14

Баку хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Азербайжаны Үндэсний түүхийн музейг үзэж сонирхлоо.

Музейн захирал Наиля Велиханлы зочдыг угтан авч, Монгол Улсын төрийн тэргүүнтэй хоёр улсын соёл, түүхэн харилцаа холбооны талаар ярилцсан байна.

Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Азербайжаны эртний соёлын өв, түүхэн үзмэрүүдтэй танилцав. Монголын төлөөлөгчдийн сонирхлыг тус музейд шинээр дэлгэсэн монгол дээл, эртний ховор зооснууд татав. Хоёр улсын соёлын харилцааны түүхийг илтгэсэн эдгээр олдворыг Мингячевирт явуулсан археологийн малтлагын үеэр илрүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top