COP29 | Сандийп Сэнгупта: Монгол Улс гурван асуудалд онцгой анхаарч ажиллана гэж ойлгож болно

Админ | Zindaa.mn
2024 оны 11 сарын 13

Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо үргэлжилж буй COP29-ийн үеэр Монгол Улс цөлжилттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах бодлого, инновац, хамтын ажиллагааны шийдлүүдээ танилцуулах "Монгол Улсад ногоон, тогтвортой ирээдүйг бий болгоход уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал болон цөлжилтийн асуудлуудын уялдааг хангах нь" хэлэлцүүлэг өрнүүлэв.

IUCN-ийн Уур амьсгалын өөрчлөлтийн глобал бодлогын ахлах, Доктор Сандийп Сэнгупта энэ үеэр “Талуудын бага хурлыг зохион байгуулна гэдэг нь гурван хүчин зүйлтэй холбоотой. Нэгдүгээрт, тухайн асуудлын хүрээнд хэлэлцээр явуулах, улс орнууд харилцан зөвшилцөх бодлогын асуудлыг зохион байгуулах шаардлагатай. Хоёрдугаарт, энэхүү хурлын ложистик зохион байгуулалттай холбоотой асуудлыг хангах хэрэгтэй. Гуравдугаарт, энэ жилийн COP29 хурлаас гарч буй санал санаачилга, түншлэлийн үр дүнгийн хэрэгжилтийг үнэлэх асуудал юм.

Монгол Улс гурван асуудалд онцгой анхаарч ажиллана гэж ойлгож болно. Энэ жилийн Саудын Араб, Риадад болох Цөлжилтийн эсрэг талуудын 16 дугаар хурлын хүрээнд олон асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Монгол Улс Цөлжилтийн эсрэг 17 дугаар талуудын бага хурлыг зохион байгуулах үеэрээ эдгээр асуудлын үргэлжлэл, хэрэгжилтийг олон улсын түвшинд хэлэлцүүлэн өрнүүлэх үүрэг хүлээнэ.

Риадад болох талуудын бага хурлын үеэр цөлжилт, газрын доройтол, ган гачигт нэрвэгдсэн асуудлыг хэлэлцэхээсээ илүүтэй биологийн олон янз байдалтай харилцан холбоотой гурван талт хямрал учраас талуудын бага хурлаар хөндөж олон улсын түвшинд хэлэлцүүлэх үүрэгтэй” гэв.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top