"СОР 29" бага хурлын оролцогчид ГЭРЭЛ ЗУРАГТ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 15

 

Юлий Цезарийн үед “Бүх зам Ром руу хөтөлнө” гэдэг байсан бол энэ өдрүүдэд “Бүх зам Баку руу хөтөлсөн” гэхэд хилсдэхгүй.

Энэ өдрүүдэд Азербайжаны нийслэл Баку хотноо дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн нөлөө бүхий зочид, төлөөлөгчид хуран цугларч, эх дэлхийгээ хэрхэн аврах талаар үзэл бодлоо уралдуулж байна. Баку хотноо бүх үндэстэн, арьсны өнгө, шашны төлөөлөгчдийг хүлэмжийн хийг 2030 он гэхэд 35 хувиар, 2050 он гэхэд 40 хувиар бууруулах зорилгын дор нэгдээд байна.

Азербайжаны нийслэл хүн төрөлхтний нүүр тулж буй аюулыг хэрхэн даван туулах, хүн төрөлхтний халуун гал голомтыг хэрхэн унтраахгүй байх, өөрсдөө эрүүл үлдэж, үр хойч үедээ нулимсгүй ирээдүйг бэлэглэхийн тулд бүхий л арга замыг эрэлхийлж байна.

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын Талуудын 29 дүгээр бага хурлалд /СОР29/ дэлхийн 196 орны төлөөлөгчид, тур дундаа 80 ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий сайд нар оролцож байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top