“АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Жо Байден Оросын нутгийн гүн рүү Америкийн зэвсгээр цохилт өгөхийг зөвшөөрсөн шийдвэр гаргаснаар Умард Атлантын гэрээний байгууллага /НАТО/ Украин дахь “дайнд татагдан орсон”.
НАТО эвслийн нутаг дэвсгэр дэх байнуудад цохилт өгөх “бүх эрх” одоо Оросын эрх баригчдад үүссэн” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Колин Пауэллын аппаратын удирдагч байсан бэлтгэл хурандаа Лоуренс Уилкерсон ТАСС агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгджээ.
“Америкийн ATACMS тактикийн баллистик пуужингуудыг харвахад Өрнөдийн тагнуулын хиймэл дагуулуудын мэдээлэл болон АНУ-ын юм уу НАТО-гийн гишүүн орны зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн шаардлагатай болно. Ингэснээр НАТО дайнд татагдан орж байгаа болохоор Орос Улс олон улсын эрх зүйн хүрээнд НАТО-гийн байнуудад цохилт өгөх бүрэн эрхтэй болж байгаа юм. Энэ тухай Оросын ерөнхийлөгч Владимир Путин болон Гадаад харилцааны сайд Сергей Лавров нар илэн далангүй, зөв хэлсэн” гэж Уилкерсон тэмдэглэсэн байна.
АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Жо Байден ийм шийдвэр гаргаснаараа өөрийг нь залгамжлах Доналд Трампын “гарыг хүлэхийг” юм уу дайныг зогсоох түүний бололцоог хязгаарлахыг оролдож байгаа бөгөөд бүрэн эрх нь дуусаж байгаа засаг захиргааны энэ нүүдлийг Оросын эрх баригчид нухацтай хүлээн авах хэрэггүй юм гэж тэр үзэж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 2 )
НҮБ ын аюулгүй байдлын байнгын 5 гишүүний нэг, цөмийн тэргүүлэгч гүрэн хөрш улс руугаа дайрч газар нутаг таслан авч өөрийн улсад хүчээр нэгтгэн, энгийн иргэдийг алж устгаж байгааг яаж ойлгох вэ, одоо бүүр цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж сүрдүүлж байгааг нь зүгээр хараад суух хэрэг үү.
хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг гэгддэг ардчилсан АНУ нь дэлхийн 3-р дайныг дэгдээх гэж байгааг хэрхэн ойлговол зохих вэ ?