Өрнөдийн танк Украины дайны явцыг хэрхэн өөрчлөх вэ?

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 31

"Аbrams" танк

Өрнөдийн эвсэл Украинд орчин үеийн танк нийлүүлэх шийдвэр гаргасан энэ үед цэргийн шинжээчид Украин дахь дайны явц хэрхэн өөрчлөгдөх, эдгээр танк нь Оросын цэргийг Украины нутаг дэвсгэрээс хөөхөд хангалттай эсэх талаар үзэл бодлоо уралдуулж эхлэв. Германы “Leopard”, АНУ-ын “Abrams” танкнуудын давуу тал болон хаврын давшилтын төлөв байдлын талаар ВВС агентлагийн цэргийн сурвалжлагч Жонатан Бил бичсэнийг хөрвүүлэн хүргэж байна.

Өнгөрсөн долоо хоног Украины хувьд яахын аргагүй шийдвэрлэх долоо хоног байв. Өрнөдийн эвсэл Киевт орчин үеийн хүнд танк нийлүүлэх шийдвэр нь олон зүйлийг өөрчилнө. Герман “Leopard” танкаа нийлүүлэх бол АНУ “Abrams” танкаа илгээнэ. Их Британи, Польш хоёр мөн тодорхой үүрэг хүлээгээд байгаа бол бусад орнууд тэдний жишээг дагана гэсэн хүлээлт бий. Зарим шинжээчдийн үзэж буйгаар, эдгээр алхам нь дайны талбарт өөрчлөлт авчрах боломжтой. Гэхдээ эдгээр танк нь ялалтад хүргэхэд хангалттай юу?

Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн /ISS/ эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Британийн армийн бригадын генерал асан Бен Берригийн үзэж буйгаар, өрнөдийн танкнууд ажиллагааны нөхцөл байдлын хувьд олон зүйлийг өөрчлөх ч шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхгүй л болов уу. Орчин үеийн дайнд танк нь давшилтын ажиллагааны гол зэвсэг болсон. Танкны тусламжтай дайсны хамгаалалтын шугамыг сэтэлж, нутаг дэвсгэрийг эзэлдэг. Танкийг үр дүнтэй ашигласнаар галын хүч, хамгаалалтыг нэмэгдүүлж, гэнэдүүлэх замаар дайсныг хүнд байдалд оруулах боломжтой. Танкнууд төвлөрсөн хүчээр дайсны хамгаалалтыг устгадаг.

Гэхдээ энэхүү хамгаалалтыг сулруулахын тулд их бууны дэмжлэг хэрэгтэй бол эзэлсэн газар нутгийг тогтоон барихын тулд явган цэргийн тусламж шаардлагатай гэж мэргэжилтнүүд үздэг байна. Өөрөөр хэлбэл зөвхөн танкаар ялалт байгуулдаггүйг түүх харуулдаг. Британичууд 1917 оны арваннэгдүгээр сард Камбрагийн тулаанд мухардмал байдлаас гарахын тулд анх олон зуун танк ашигласан түүхтэй. Эхэн үедээ тэд багагүй амжилт гаргасан ч удалгүй олон танк ашиглалтаас гарч, Германы сөрөг давшилт британичуудын бүх амжилтыг үгүй хийсэн. Танкийг мөн хамгаалалтад ашиглах боломжтой. 1940 онд Британи болон Францын арми энэ боломжийг ашиглан Британийн цэргийг Дюнкеркээс нүүлгэн шилжүүлж байв.

Харин Украин ирэх хаврын Оросын давшилтыг тогтоон барихаас гадна сөрөг довтолгоонд орж, алдсан газар нутгаа эргүүлэн авахын тулд зэвсэг хэрэгтэй гэдгийг тодорхой ойлгуулсан.

Украин танкнуудыг хэрхэн ашиглах вэ?

Украинд өрнөдөөс авах танкнуудыг 1000 гаруй км үргэлжилсэн фронтын шугам дагуу тараан байрлуулах ямар ч утгагүй. Үүний оронд Оросын хамгаалалтыг сэтлэхийн тулд хүчээ 5-20 км шугамд хүчээ төвлөрүүлэх шаардлагатай. Британийн армийн танкны хорооны хурандаа асан Хэмиш де Бреттон-Гордоны ярьснаар, техникийн тоо хэмжээ дайсны хамгаалалтыг сэтлэхэд үнэхээр чухал. Томоохон давшилтын ажиллагаанд хуягт танкны бригад 70-аас дээш танкнаас бүрддэг. Тиймээс өрнөдөөс олгох хэдэн зуун танк ихээхэн ач холбогдолтой гэж Бреттон-Гердон үзэж байна. Хэрэв Украинд үүнээс олон танк байсан бол нэгэн зэрэг олон газар давшилт хийх боломжтой байсан. Үүнд мөн нэмэлт дэмжлэг хэрэгтэй тул Их Британи Украинд 14 “Challenger-2” танкнаас гадна 30 өөрөө явагч их буу болон цэргүүдийг тээвэрлэн, хамгаалах хуягт машиныг илгээж байна. Түүнчлэн тусламжийн шинэ багцад гүүр минагүйжүүлэх, барих машин оруулсан нь давшилтын ажиллагаанд шаардлагатай гол элементүүд юм. АНУ Украинд 100 гаруй “Bradley” болон “Stryker” хуягт тээвэрлэгч, Герман “Marder” явган цэргийн байлдааны машин нийлүүлэх юм.

Цагт 40-өөс дээш км хурдлах чадвартай “Challenger”, “Leopard”, “Abrams” танкнууд нь Оросын үйлдвэрийн ихэнх танкнуудаас илүү хурдан. Газар нутгийг эзлэхийн тулд танкнууд хотын бүсээс зайлсхийнэ. Дайны эхэнд Киевийг эзлэх гэсэн Оросын оролдлого бүтэлгүйтсэн нь хуягт техникийн урт цуваа хялбархан бай болохыг харуулсан. Бен Берригийн хэлснээр, довтлогч тал дайсныхаа сул талыг үргэлж хайж байдаг. Оросын арми сүүлийн хэдэн сар нуувч, танкны эсрэг урхиар хамгаалалтын байрлалаа бэхжүүлсэн. Үүнээс гадна өрнөдийн танкнууд Оросынхыг бодвол 20 тонноор хүнд. Нэмэлт хуяглалт нь хамгаалалтыг сайжруулах ба энэ нь богино хугацаанд барьсан эсвэл зассан гүүрийг гатлахад тийм ч хүнд гэсэн үг биш. Эдгээр гүүрний ихэнхийг хоёр тал дайсны давшилтыг удаашруулахын тулд дэлбэлжээ.

"Leopard" танк

Гэнэтийн шөнийн довтолгоо

“Challenger” танкны хороог командалж асан Хэмиш де Бреттон-Гордоны хэлснээр, өрнөдийн үйлдвэрийн танкнуудын гол давуу талуудын нэг нь шөнийн цагаар тулаанд орох чадвартай. Өрнөдийн танкнууд шөнийн дуран болон дулаан мэдрэгч камераар тоноглогдсон байдаг. Харин Оросын Т-90 зэрэг зөвхөн илүү орчин үеийн загварууд шөнийн тулаан хийх чадвартай.

Украины хамгийн том асуудал нь түлш, зэр зэвсэг, сэлбэг хэрэгслийг тасралтгүй нийлүүлэх ложистик байх болно. Украины тал Зөвлөлтийн үеийн хуучин зэвсэглэлээ ажиллагаанд оруулахаас гадна өрнөдөөс нийлүүлж буй нарийн ажиллагаатай зэвсэглэлийг эзэмших шаардлагатай тулгарч байна. Тухайлбал, Их Британийн “Challenger 2” танк “Leopards”, “Abrams” танкны адил НАТО-ийн стандартын калибрын сум ашигладаггүй.

“Challenger” танкийг үйлдвэрлэхээ больсон тул Британийн арми танкаа засварлахын тулд хүүчин загваруудын сэлбэг хэрэгслийг ашигладаг байна. Украины инженерүүд “Leopard”, “Challenger” зэрэг танкнуудын дизель хөдөлгүүрийн засварын талаар ойлголттой байх боломжтой ч АНУ-ын “Abrams” танк илүү нарийн бүтэцтэй хийн турбин хөдөлгүүртэй бөгөөд Германы “Leopard”-ыг бодвол хоёр дахин илүү түлш зарцуулдаг.

Хэрэв өрнөдийнхөн амлалтаа биелүүлбэл, Украины Зэвсэгт хүчин олон зуун танкаар хүчээ бэхжүүлнэ. Гэхдээ энэ нь Украины Ерөнхий командлагчийн хүссэнээс хамаагүй бага зүйл. Өнгөрсөн оны аравдугаар сард генерал Валерий Залужный Украинд 2023 онд төлөвлөсөн довтолгоонд нэмж 300 танк, 700 явган цэргийн байлдааны машин, 500 гаубиц их буу шаардлагатай гэж мэдэгдэж байсан. Гэвч эдгээрээс тал нь олдож магадгүй.

Шинэ зэвсэглэлтэй хэрхэн харьцахыг зааж сургах нь хэдэн долоо, магадгүй хэдэн сарыг авна. Гэтэл энэ бүх техник хэзээ ирэх нь одоо хэр тодорхойгүй байна. АНУ 31 “Abrams” танкаа хэдэн сар, энэ оныг дуусах хүртэл хүлээх хэрэг гарч магадгүй гэж анхааруулсан.

Украин мөн Өрнөдөөс орчин үеийн цэргийн онгоц нийлүүлэх тухай нэг бус удаа тавьсан хүсэлтийнхээ хариуг хүлээж буй. Газарт тулалдаж буй армид агаараас дэмжлэг хэрэгтэй. Өрнөдийн удирдагчид Украин энэ хавар давшилтаа эхлүүлнэ гэж найдаж байна. Тэд өдгөө боломжуудын цонх нээгдсэн гэж үзэж байна. Учир нь Орос нэмэлт хүч дайчлах, суларсан хүч, нөөцөө сэлбэх гэж бүхий л хүчээ дайчлах гэж хичээж байна. Өнгөрсөн хугацаанд Украин түүний хүчинд эргэлзэж байсан хүн бүрд тэд алдаж байсныг нотолж чадсан.

Гэхдээ Украинд Оросын цэргийг нутаг дэвсгэрээсээ хөөн зайлуулахын тулд өрнөдийн нэмэлт дэмжлэг хэрэгтэй байсаар байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hhhh(202.126.89.195) 2023 оны 03 сарын 05

Ene muu orsuud yalagdaj zadarval Mongold nar mandana

1  |  1
Иргэн(64.119.25.17) 2023 оны 03 сарын 05

Украинчууд хойд төрөлдөө ч төлж барахгүй их өрөнд унаж байна.

6  |  2
zochin(103.26.193.252) 2023 оны 03 сарын 05

nogoon futbolkti pop zelinski udxgui duusx bxoo. Olon ulsad shivshig bln.medrel muutai 1jujigchns boj buxel buten Ukrian bxgui blloo.Xaramsatai

3  |  0
Bi(178.195.12.218) 2023 оны 03 сарын 05

Oros bol hezee ch yalagdashgvi.Ukrainii neriin dor olon uls Orosuudtai vzeed,barahgvi l bna,barahcgvi..

6  |  0
Орос орон мандан бад(176.166.205.186) 2023 оны 03 сарын 05

Хөөрхий дөө Украйн ууд минь. Америк нөхдийн замаар явбал яадгийг ойлгох болоогүй юу. Наадуул чинь Оросыг сулруулахын тулд л өдөөн хатгалга хийж явдаг нөхдүүд шүү дээ.

7  |  1
zochin(83.140.76.216) 2023 оны 02 сарын 02

ahahahahahahahahaha... ISIS , Iemenii hutu bosogchid leopard , abramsiig orosiin atgm-eer ustgasan bichleg UT deer duuren l bna dag . orosuud zugeer ineed aldaad huleej bgaa...kkkk ...tom tenegtdeg gar ve

4  |  0
И(192.82.73.5) 2023 оны 02 сарын 04

Барууны танкууд хэтэрхий хүнд тул Украйны тал нутгаар хавар зуны улиралд замгүй газраар явахгүй. Тэгээд ч намраас наана оёих гь юу л бол. Ер нь ч танк өгч байгаа шоу байж болох юм.

7  |  2
Top