
“Mongolian Esports Awards 2025” шилдгүүд хэрхэн тодрох вэ?
Ийнхүү эдгээр хоёр шатлалын нийлбэр оноогоор баг, тамирчин, стриймэр, кастер зэрэг бүх номинацид хамгийн өндөр үнэлгээ авсан хүмүүс шилдгээр тодрох юм.
Үзэгчдийн санал хураалт тун удахгүй эхэлнэ.
Өнгөрсөн жил тус арга хэмжээ онлайн хэлбэрээр зохион байгуулагдаж байсан бол энэ жил анх удаа улаан хивс, ёслолын уур амьсгал бүхий хаалттай баярын арга хэмжээ хэлбэрээр зохион байгуулагдах аж.
Энэ жил нийт 10 үндсэн номинаци, мөн ESN-ээс олгодог 2 MVP шагналын эздийг тодруулна.
1Xbet-ийн ивээн тэтгэдэг "The MongolZ" багийн хувьд энэ жил уг наадмаас олон шагнал хүртэх төлөвтэй байгаа бөгөөд Esport сонирхогчдын хүсэн хүлээсэн өдөр ирэхэд ойртсоор байна.
