2025 онд байлдааны ажиллагааг үргэлжлүүлэхэд Украинд 120 тэрбум ам.доллар шаардагдана гэж тус улсын эрх баригчид Өрнөдийн холбоотнууддаа мэдэгдсэн тухай НАТО-гийн цэргийн эх сурвалж ANSA агентлагт мэдээлсэн байна.
Уг эх сурвалжийн хэлснээр, Вашингтонд болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар Украинд олгохоор тохиролцсон 40 тэрбум ам.доллароос хамаагүй их мөнгийг Украин шаардаж байгаа ажээ. Энэ асуудлыг Украин-НАТО Зөвлөлийн ойрын уулзалтаар хөндөн хэлэлцэж магадгүй гэнэ. НАТО-д элсэх албан ёсны урилгыг Украинд ойрын үед өгөхгүй юм байна.
“Герман Улс энэ арванхоёрдугаар сард Украинд пуужин харвах Patriot төхөөрөмж, өөрөө явагч зенитийн төхөөрөмж нийлүүлэхийн зэрэгцээ 2025 онд Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах шинэ системүүд, их буу, цохилтын болон тагнуулын дронууд, их бууны сум, шинэ 6 ширхэг Sea King нисдэг тэрэг нийлүүлнэ” гэж ХБНГУ-ын Олаф Шольц Киев хотноо Украины ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй хамтарсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.
“Украин улс өөрийн нөхцөлөөр урт хугацааны шударга энх тайван тогтоож, аюулгүй байдал, тусгаар тогтнолоо баталгаажуулах боломж олгох дээд зэргийн хүчтэй байр суурьтай яриа хэлэлцээнд орох ёстой юм. Ингэхийн тулд бид Украиныг үргэлжлүүлэн дэмжиж, батлан хамгаалах хүчийг нь зузаатгахад шаардлагатай бүхнийг хийх үүрэг хүлээж байгаа юм” гэж Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер мэдэгджээ. Украин улс яриа хэлэлцээнд орох тухай тэрээр анх удаа ам нээсэн нь энэ юм байна.
Сэтгэгдэл ( 0 )