Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж ажиллана

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 21

Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.

Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.

Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Clcmxn(202.126.91.223) 2024 оны 11 сарын 21

Уих хулгай-р шигдсн манж хужаа зулбасгууд хэдхэн цөөхөн манж хужаа зулбасгууд улсыг самардгийн манж хужаа зулбасгуудын намын толгойд шаасн манж хужаа зулбасгуудаар снгуульд манж хужаагуудын нэр оруулаад ард түмэн намаа сонгох-с аргагүй. Ингэж адгийн манж хужаа лаларууд улсыг эзлдгийн уих-д шигдсн лаларууд хулгай аргаар орж ирсн зулбасгууд болиул тарааж жинхэнэ чадвартй улсаар уих байгуулнаа. Ингэж улсыг эзлдг гажиг толгойд манж хужаа шаарууд. Үхлээ дууджийн.

0  |  0
Top